Нийгмийн

Гол, усны түвшин богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орж голын усны түвшин нэмэгдэх, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байна.

Тиймээс ард, иргэд та бүхэн гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, бага насны хүүхдэд байнга хараа хяналт тавих, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, голын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх, үер, усны ослоос урьдчилан сэргийлэн сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн орон нутгийн холбогдох байгууллагууд хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч бэлэн байдлаа ханган ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-21 11:22

Дэлхийн дулаар�##�тай л холбоотой л доо. Жил ирэх тусам үерийн түвшин олдоц их болж байна

Зочин
Зочин
2022-07-21 11:28

Бороо ус ихтэй үер их үерлэж байх шиг байна шүү

Зочин
Зочин
2022-07-21 11:29

bolgoomjtoi aylaj zugaalaarai manaihaan

Зочин
Зочин
2022-07-21 11:29

oird erni boroo ihtei bn lee shvv

Холбоотой мэдээ

Back to top button