ҮЙЛДВЭРЛЭГЧ: Оосор бүчгүй, нурж унахгүй, дуу чимээгүй монгол майхан

Зуны цаг дуусах болоогүй, аялал, амралт зугаалгын өдрүүд үргэлжилж буй энэ өдрүүдэд бидэнд хэрэгтэй хамгийн чухал зүйл бол майхан байдаг. Сошиал зарын хуудсууд, фэйсбүүк дээр урд хөршөөс оруулж ирсэн, импортын голдуу, чанар муу майхнууд зарах зарууд олноор харагддаг.
Тэгвэл монголчууддаа зориулж, дотооддоо майхан үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүд ч цөөнгүй байдаг аж. Тэдний нэгэн төлөөлөл бол Баянхонгор аймагт майхан үйлдвэрлэл эрхэлдэг иргэн Цэндийн Пүрэвжав.
- Брэндийн нэр: Монгол майхан
- Үүсгэн байгуулагч: Ц.Пүрэвжав
- Үүсгэн байгуулсан он: 2016 он
- Холбогдох утасны дугаар: 88006150, 88596150
Түүний дөрвөн ажилтантай мини үйлдвэр нь гэр майхан хийж эхлээд зургаан жил болж буй бөгөөд өөрсдийн хэмжээнд борлуулалтаа хийдэг, захиалгаа дийлдэггүй гэнэ. Учир нь нэг майхан үйлдвэрлэхэд ажиллагаа их ордог аж. Тэдний майхныг аймгийнхан нь захиалахаас гадна Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймаг аймгаас ч захиалдаг болжээ.
-ГУРВАН ХУВИЙН ЗЭЭЛ НЬ ЮМ ХИЙДЭГ ХҮНД БИШ ЦҮНХ БАРЬДАГ ХҮМҮҮСТ НЬ ОЛДДОГ БАЙХ-
Танай майхан яг гэр шиг харагдаж байна. Онцлог нь юу байна вэ?
Монгол уламжлал, өв соёлоо хадгалсан, гэр хэлбэртэй. Импортын майхан шиг салхинд хийсэж, дуу чимээ гаргахгүй, оосор бүч гэж байхгүй. Зай сайтай, хавар намрын бүрээс хийгээд, гэр шиг давхарлаад зузаалаад барьж болдог давуу талтай. Бороо, ус нэвтэрдэггүй материалаар хийдэг. Жижиг гэрээс арай жижиг, гурван метрийн диамертэй. Дотор нь хүн босоод явах боломжтой. Манайх анх ямаа самнадаг гэр байдлаар хийж эхэлсэн. Ингээд сүүл рүүгээ битүү, ширдэгтэй болгоод аяны, гэр майхан зориулалтаар хийдэг болсон. Манайх мөн малын хашаа, гэрийн хаалга, тооноос өгсүүлээд хөдөөний айлд зориулсан зүйлс хийдэг. Зургаан жилийн өмнө манайхаас авч байсан майхнууд хэвээрээ л байдаг.
-Дотоодын үйлдвэрлэгчид бараагаа үнэтэй зардаг гэж их шүүмжилцгээдэг. Танай майхны үнэ импортын майхнуудтай харьцуулахад хэр вэ?

-Импортын майхнуудаас харьцангуй хямд шүү дээ. Дан бүрээстэй бол 700, давхар бүрээстэй бол нэг саяар гардаг. Гэтэл гадаадаас орж ирж байгаа майхнууд хэмжээ, багтаамжаасаа шалтгаалаад хоёр, гурван сая гэж байна шүү дээ. Ер нь нэг саяас дээш үнэтэй байдаг. Тэр майхнууд бүгд л оосор бүчтэй, хүчтэйхэн салхи шуурга гарахад налж унасан эдүүд байдаг. Манай майхны хувьд налж унах, салхинд дуугарах аюул байхгүй. Хэрэглэж үзэж байж л мэднэ дээ.
-Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ ер нь дэмждэг болсон уу?
-Дэмждэггүй. Монголчууд хий хоосон мөрөөдөлтэй улсууд байдаг юм уу. Эсвэл нэгнээсээ дээр гарч, баярхаж харагдах гэдэг юм уу. Борчууд, хөдөөний отор хийдэг, чадал муутай, амьдрал дундаж, үнэтэй майхан авах чадалгүй хүмүүс л манай майхныг авдаг. Түүнээс биш жип унаж хөөрөгдсөн баячууд, мөнгөтэй хүмүүс тоож харахгүй. Импортын майхан руу хошуурцгаадаг.





-Зээл аваад энэ үйлдвэрлэлээ томруулж, аймгаасаа гаргая гэж боддоггүй юм уу та?
-Нэг майхан хийхэд ажиллагаа их учраас, дээрээс нь хүч хүч багатай учраас маш цөөхөн хийдэг. Олноор үйлдвэрлээд орон даяар заръя гэхээр санхүү, мөнгөний асуудал хэцүү. Нөгөө гурван хувийн хүүтэй зээл нь мань мэтэд олдохгүй. Дарга нар нь их сайхан сайхан зүйлс ярина. Тэр зээлийг нь авдаг хүмүүс нь тусдаа байх. Би хөөцөлдөхөөр дааж давшгүй шаарлага тавьдаг. Үйлдвэрлэлээ томруулчих бодол байгаа ч болохгүй байна. Юм хийдэг хүнд биш цүнх барьдаг улсуудад л олддог юм шиг байгаа юм. Наймаачид олноор нь авъя гэдэг. Тийм олноор нь захиалга авч дийлэхгүй учраас зөвшөөрдөггүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongol urlahui ulam hogjih boltugai
Иймэрхүү дотоод ирээдүйтэй жижиг үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй шдэээ.
Монгол ахиугааа шингээсэн хөөрхөн юм сэтгэжэээ. Одоо бренд болгоорой
авч явахад хэцүү болоод хүмүүс авахгүй байгаа биз дээ өө сэвгүй юм шиг яринаа
Зээл олддоггүй гэж үнэншдээ тэр олдохгүй зээлийн араас явж ажлаа �##�даснаас урдах ажлаа лөхүүлж байсан нь дээр юм бн�##�ээ
Майхан сая төгрөгөөр авах нь цөөхөн шүү дээ . Дөрвөн ханатай хуучин гэр 450 мянга гэж байхад . Монголд үйлдвэрлэдэг гэхээрээ заав�##� үнэтэй байх юмаа
ИЙМ ХҮМҮҮСЭЭ ТӨР ЗАСАГ ДЭМЖМЭЭР ЮМДАА
Bi l lav iin hachin hund ayultai tomor chirj yavahguidegee. Neeh horvood hosgui yum hiidsen yum shig hun shuumjleed bhiin. Uneheer hersrgtsee shaardlaga hangasan bsan bol zah zeeliin huuliaraa yavna. Orkuud l end tend baridag heden hun tumur l bna.
Майхны жин хэмжээ, барих буулгахад хэр хялбар, ямар матери�##�аар хийсэн зэрэг мэдээг тодорхой өгөөч. Баячууд тоодоггүй гэсэн атлаа захи�##�гаа дийлдээггүй олон аймгаас захи�##�сан гэх. Тодорхой мэдээлэл өгвөл захи�##�ая.
asuudal ni unetei bas t1 zagvartai ym
Гое майхан байна чанартай vндэсни хэв шинжээ хадг�##�сан амжилт хvсье