Нийгмийн

Т.Сүхбаатар: Алба хаагч сүрьеэгийн нууц үедээ цэргийн ангид ирж, халдвар тараасан байна

“Галтууд” ХХК-ийн хармагийн талбайд ажиллаж байсан цэрэг нас барсан болон цэргүүд сүрьеэ өвчин туссан асуудлаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар хэлэхдээ "Монгол Улс сүрьегийн тархалт өндөр 30 орны тоонд ордог. Дотоод болон гадаад олон хүчин зүйлийн нөлөөгөөр амархан тархдаг нийгмийн халдварт өвчин. Нэг идэвхтэй тохиолдлын цаана 20-25 тохиолдол бүртгэгддэг. Нас баралт эрсдэл өндөртэй өвчин.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргүүдээс сүрьеэ илэрсэн тохиолдолд бол энэ оны гуравдугаар сард анх оношлогдсон. Цэргийн албан хаагч цэрэгт ирэхээсээ өмнө үеэл дүүтэйгээ хамт амьдардаг байсан. Үеэл нь уушигны олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвддөг байсан хүүхэд гэдэг нь тархварзүйн судалгаагаар тогтоогдсон. Улмаар тухайн алба хаагч сүрьеэгийн. нууц үедээ цэргийн ангид ирж, сүрьеэ болж идэвхжсэн. Тухайн хүүхэд ковидоор өвдөөд Ховд аймагт эмчлүүлж байсан. Давхар шинжилгээ хийж үзэхэд сүрьеэ илэрсэн. Дөрөв, тав, зургаадугаар саруудад Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ -ийн тандалтын албаныхантай хамтарч гурван удаа тандалт хийсэн. Сүүлийн буюу долдугаар сарын 10-ны тандалтаар идэвхгүй үедээ явж байгаа 24 сүрьеэгийн тохиолдлыг цээжний рентген зураг, тухайн хүнд халдвар үүсгэгч илрүүлэх шинжилгээгээр баталсан. Нууц үедээ байхад нь оношилсон гэсэн үг.

Үлдсэн цэргийн алба хаагчдыг урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулж байгаа. Наймдугаар сарын 15-наас хойш дахин эмчилгээ, оношилгоо хийнэ.Сүрьеэ өвчний нууц үеийн хугацаа зургаан сар хүртэл үргэлжилдэг. Цэргийн алба хаагч нар хуарагнаж амьдардаг учраас сүрьеэ өвчин тархах эрсдэл маш өндөр байдаг. Эдгээр нууц үедээ оношлогдсон хүүхдүүд халдвар тараахгүй, нууц үедээ илэрсэн учраас эмчилгээ хийгээд явж байна.

Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч энэ сүрьеэгийн асуудлаар Ховд аймгийн сэтгүүлчтэй утсаар ярихдаа буруу харилцаж, алдаа гаргасан. Шат шатандаа хариуцлага тооцохоор судалж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дангаасүрэн
Дангаасүрэн
2022-07-26 09:56

НОВШНУУД ДАНДАА АРЬСАА ХАМГААЛНА..

Зочин
Зочин
2022-07-26 14:32

Санаатай тараачихаа юу ? Хүн гүтгэж болохгүй. Ядаж х�##�двар тархаж гэж яриач. Наад хүнийг чинь эрүүл гээд эмч нар авчраад та нар хүчээр байлгаж байгаа болохоос наад хүн чинь сайн дураараа наана чинь хоноод амьдраад �##�баар тараагаад байгаа хэрэг биш.

Холбоотой мэдээ

Back to top button