Ургац хураасан оюутнуудын кредит цагийг нэмж өгнө
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох сайдууд танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ "Энэ жил нийтдээ 570.8 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Наймдугаар сарын 20 гэхэд ургацын урьдчилсан баланс гарна. Өнгөрсөн жил дизель түлшний үнэ 3380 төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар 4030 төгрөг буюу 19.6 хувийн өсөлттэй байна.
Жил бүрийн ургац хураалтад 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Тэгэхээр Засгийн газар энэ намар ургац хураалтад зориулж 10 мянган тонн түлшийг хаврын тариалалтын үеийн дизель түлшний үнийн түвшинд барихаар боллоо. Ингээд Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэлээ.
Ургац хураалтад их, дээд сургуулийн оюутнуудыг оролцуулах, урамшуулалд нь сургалтын кредит цагийг тооцох систем ашиглах асуудлыг Боловсролын сайдтай хамтарч ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ жил 10-15 мянган оюутныг ажиллах хүчнээр ажиллуулахаар шийдвэрлэлээ. Мөн замын засварын ажлыг шийдвэрлэхийг холбогдох сайдуудад даалгалаа" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shaa l daa tojignuudaa
Ургац хура�##�танд ажиллаад, бас кредитээ нэмүүлээд!!!! Кредит цагийг нэмж өгнө гэнэ ээ. “Тооцно” гээч. Үүнийг бичсэн Б.Бурмаа дээд сургууль сургууль төгсөх нь байтугай сурч ч байгаагүй юм байна.