БОЛОВСРОЛ

Ургац хураасан оюутнуудын кредит цагийг нэмж өгнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох сайдууд танилцууллаа.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ "Энэ жил нийтдээ 570.8 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Наймдугаар сарын 20 гэхэд ургацын урьдчилсан баланс гарна. Өнгөрсөн жил дизель түлшний үнэ 3380 төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар 4030 төгрөг буюу 19.6 хувийн өсөлттэй байна.

Жил бүрийн ургац хураалтад 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Тэгэхээр Засгийн газар энэ намар ургац хураалтад зориулж 10 мянган тонн түлшийг хаврын тариалалтын үеийн дизель түлшний үнийн түвшинд барихаар боллоо. Ингээд Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэлээ.

Ургац хураалтад их, дээд сургуулийн оюутнуудыг оролцуулах, урамшуулалд нь сургалтын кредит цагийг тооцох систем ашиглах асуудлыг Боловсролын сайдтай хамтарч ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ жил 10-15 мянган оюутныг ажиллах хүчнээр ажиллуулахаар шийдвэрлэлээ. Мөн замын засварын ажлыг шийдвэрлэхийг холбогдох сайдуудад даалгалаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-07-27 15:02

Shaa l daa tojignuudaa

Иргэн
Иргэн
2022-07-27 19:07

Ургац хура####танд ажиллаад, бас кредитээ нэмүүлээд!!!! Кредит цагийг нэмж өгнө гэнэ ээ. “Тооцно” гээч. Үүнийг бичсэн Б.Бурмаа дээд сургууль сургууль төгсөх нь байтугай сурч ч байгаагүй юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x