УЛС ТӨР

С.Эрдэнийнхний ардчилагчдын нохойд барьдаг мод

Хоёр Ардчилсан нам нам гүм. С.Эрдийнхний талаас О.Баасанхүү, Ч.Отгочулуу, Ч.Өнөрбаяр нар долоо хоногтоо нэг удаа мэдээлэл хийнэ гээд гарч ирдгээс бусдаар тайван. Х.Баттулга талынхан бол бүр сураг чимээгүй.

С.Эрдэнийнхний ардчилагчдын төлөөлөл болсон гурав өчигдөр ч бас мэдээлэл хийв. Гэхдээ долоо хоног бүр 40 гаруй минут ярьж буй тэдний яриа чухам хүмүүст хүрдэг эсэх талаар шүүмжлэл унагагсад бий нь анзаарагдлаа.

Тэднийг мэдээллээ тодорхой гаргалгаатай, тооцоо судалгаатай хийдэг ч болоосой гэцгээх. Үгүйсгэх газаргүй. Ялангуяа Ч.Өнөрбаяр хурц үгтэй, лаг шүүмжлэлтэй, сайн доромжлолтой. Мань хүн зүгээр л загнах ёстой гээд ойлгочихоод загнаад байгаа юм сэтгэгдэл төрүүлэх. Загнасан, үзэн ядсан, хараасан мэдээлэл хийж, эмзэг сэдвийг нь хатгаж улс төр хийхгүй бол тэд сууж чадахгүй байгаа гэлтэй. Ямар ч байсан энэ талын ардчилагчдын нохойд барьдаг мод аятай болцгоож буй нь харамсалтай.

Ч.Өнөрбаярыг багшийн хувьд "сайн" гэдэг тодотгол дагадаг юм билээ. Харин улс төрд орж ирсэнээсээ хойш Ц.Элбэгдожийн хүн гэгдэх болсон. Одоо С.Эрдэнийнхны ардчилагчдын нохойд барьдаг мод болчихлоо гэгдэж буй. Хамаг болж бүтэхгүй дээр түүнийг нүүрэндээ барьж, шир тахлах болсон гэх.

Ч.Отгочулууны хувьд ч эдийн засагчийн хувьд "сайн" эдийн засагч. Улс төрчдийн гар хөл болчихсон л болохоос сайн сийрэг толгойтой залуу хэмээн үеийнхэн дундаа үнэлэгддэг билээ.

О.Баасанхүүгийн хувьд энэ удаа Эрдэнэтийнд таалуулах хувь тохиогоогүй. Эл тойрогт иргэдэд талаагадах ямар л сэдэв байна бүгдийг барьж авч хашгихаар суугаа нэгэн болчихсон нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-28 13:03

Шихихутаг төгссөн хүн сайн багш байлаа юуууу????

Дангаасүрэн
Дангаасүрэн
2022-07-28 13:40

Нохойн бааснууд...

Иргэд
Иргэд
2022-07-28 13:48

Хөгийн л�##�рууд

Зочинerka
Зочинerka
2022-07-28 19:38

eo ochij ochij baas shig baasanhuu er emni medegdehgui onorbayr geluu bas neg ouy tolgoigoos tsalinjij baisan neg g###g nemegdej ta 3 hutsaad hutsaad songogdoj chadahgui za estoi banga shig helchhie ta narch chadahgui odoo baigaa nobshnuud ch chadahgui bna odoo zobhon mongoliig abrah um bol shine hubisgal hiih oor ymarch bariant baihgui 30 garan jil harlaa uych oorchlogdohui bna ulam sanaa gej nobsh bolj ah duus aab eejeeree niilj hulgai hiideg bolj ymarch nemer alga zasag soligdood shine hubisgal oor uych ene ulsiig oorchlohgui

Зочин
Зочин
2022-07-28 21:06

Энэ гурвын гэдэс нь өлсөж дээ.Жаахан угаадас өгөөч наад новшнууддаа.

Уншигч
Уншигч
2022-07-28 23:59

Хувийн сургууль тѳгссѳн хүмүүсийн боловсрол үргэлж анзаарагддаг юм билээ.

Зочин
Зочин
2022-07-30 09:48

Багш нар хүүхдэд хийчээл заадагч практик амьдр�##�д өөрсдөө сур�##�цаагүй байх нь бий. Чимэд багш шиг амьдр�##�д нухлуулсны дараа мэдлэг нь амьдр�##�д тус болно. Америк т�##� буюу Англи Саксоны гар�##�тай хуулийн чиглэлийг сохроор амьлр�##�д хэрэгжүүлэх гэвэл үр дүн гарахгүй, зүгээр л улс төрийн хутгуур болж хаг�##�ж бутархаг сэдэл болно.

Zochin
Zochin
2022-07-30 11:34

AN ene jil uchiraa olohgui bol,24 ond ganzaga hooson uldene dee,hoorhii..

Холбоотой мэдээ

Back to top button