СПОРТ

Алдарт тамирчин Hwang Chul Soon-ий нэрэмжит тэмцээн 200 саяын шагналтай

"CHULSOON CLASSIC 2022" Бодибилдингийн тэмцээн 2022 оны есдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод болно. Бүгд Найрамдах Солонгос улсын алдарт тамирчин Hwang Chul Soon-ий нэрэмжит олон улсын зэрэглэлтэй 200 сая төгрөгийн шагналын сантай Бодибилдинг Фитнессийн тэмцээн байгуулагдах гэж байна.

ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО:

Тэмцээний зорилго ач холбогдол нь Бодибилдинг фитнессийн спортоор дамжуулан Монгол, Бүгд Найрамдах Солонгос хоёр улсын хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, тамирчид харилцан туршлага солилцох, Монголын бодибилдинг фитнессийн тамирчдын спортын замналд шинэ хуудас нээж өгөх, спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг юм. Мөн хамгийн гол зүйл нь тухайн тэмцээний үеэр ОУ-н нэр хүндтэй томоохон (АНУ, БНСУ, БНХАУ) компаниудын төлөөлөгчид ирж оролцогч тамирчдаас сонголт хийж тамирчны карьерт том хөрөнгө оруулалт хийх юм.

ТЭМЦЭЭНИЙ АНГИЛАЛ:
•bodybuilding: 60kg, 70kg, 80kg, 90kg, +90kg;
•classic physique: 170cm, 175cm, +175cm;
•figure: 160cm, 165cm, +165cm;
•bikini: 160cm, 165cm, +165cm;
•men's physique: 170cm, 175cm, 180cm, +180cm;

ТЭМЦЭЭНИЙ ХУРААМЖ: 100$ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ:

2022 оны 8-р сарын 8-ны өдөр онлайн бүртгэл нээгдэнэ.

ТЭМЦЭЭНИЙ ШҮҮЛТ:

Тэмцээн Ifbb professional league-ийн дүрмийн дагуу явагдах бөгөөд олон улсын зэрэглэлтэй мэргэжлийн шүүгч нар шүүн явуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-29 10:13

hiimel haragdaj bna

Zochin
Zochin
2022-07-29 10:17

Tolgoig tomruulj daanch bolohgui uym daa..

Зочин
Зочин
2022-07-29 10:21

Жинхэнэ дайчин хөдөлмөрч з�##�уу

Bidon
Bidon
2022-07-29 16:22

Ene piz daa heden mongol galtar a l sonirhoj bgaad butsan uu haha pag hii alnuud bsan bh daa haha

Холбоотой мэдээ

Back to top button