Нийгмийн

ГХЯ: PSY-ийн тоглолтын тайзыг буулгаж байхдаа нас барсан залуугийн ар гэртэй холбогдсон

Дуучин PSY-ийн "Summer Swag 2022" тоглолтын тайзыг буулгаж байсан 20 настай монгол залуу өндрөөс унаж нас барсан хэрэг энэ сарын 31-нд гарсан. Эл харамсалтай үйл явдлын дараа дуучин PSY-ийн харъяалагддаг "P Nation" агентлагаас ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, оршуулах ёслолыг бүрэн хариуцахаа илэрхийлсэн юм.

Бид ГХЯ-наас талийгаачийн талаарх мэдээллийг авч, ар гэрийнхэнтэй нь холбогдсон эсэхийг тодрууллаа.

Ингэхэд "Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын газараас мэдээлэл авсан. Талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож, харамсалтай мэдээг хүргэсэн" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-03 07:12

Тэгээд л болоо юу?энэ олон з�##�уус аа.амьдрахын эрхэнд гадаад улсад боолын хөдөлмөр хийлгэхээр бөөн бөөнөөр нь импортолдогоо хэзээ болих юм бэ?Монголын төр.үхэж гэнэ.зодуулж гэнэ.гэж дамжуулаад л болоо юу???

Зочин
Зочин
2022-08-03 09:33

Монгол з�##�уус маань сологост армид барилгаас авто ослоор үхсээр л байг уу төрд шург�##�сан луйварчид мэдээгүй юм шиг байдаг л юм шиг дөжирч бнашдээ

Холбоотой мэдээ

Back to top button