СПОРТ

Тоглолт наймаалцсан хөл бөмбөгчдийн эрхийг хасч, торгууль оногдууллаа

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй тэмцээнд тоглолт наймаалцаж, тоглолтын дүнд хууль бусаар нөлөөлсөн, мөрий тавьсан зөрчлийг тогтоож, зөрчил гаргасан талуудад МХБХ-ны Ёс зүйн хороо шийтгэл оногдууллаа.

Хөлбөмбөгийн спортод оролцогч бүхий л талуудад хөлбөмбөгт мөрий тавих, тоглолтын дүнд хууль бусаар нөлөөлж тоглолт наймаалцах үйл ажиллагааг хориглосон байдаг бөгөөд хэрэв дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан, оролцсон, хамтарсан, зуучилсан тохиолдолд МХБХ-ны эрх зүйн байгууллагаас шийтгэл оногдуулах дүрмийн зохицуулалт үйлчилж байна.

ОУХБХ, АХБХ-ны холбогдох дүрэм, журамд заасны дагуу МХБХ-ны Ёс зүйн хорооны шийтгэл ногдуулсан шийдвэрийн тухай танилцуулж байна.

Тус шийдвэрээр Солонго багийн А.Улсболд, Хөх арслангууд багийн О.Доржсүрэн, Туулын том тулнууд багийн М.Нямжав нарт шийтгэл оногдуулжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-04 12:27

ene baidlaaraa bol hulbumbug hugjihguiee

Зочин
Зочин
2022-08-04 18:12

Зөв зөв бөх аятай болго найраагүй бол утгагүй

иргэн
иргэн
2022-08-05 10:22

дээдүүлээ дуурайж дээ .!!!!!!Ингэж ёстой болохгүй Зогсоох хэрэгтэй.!!!!!!хэджн хүүхдийн Хөдөлмөр шулах нь дээ зогсоо!!!!!!!арай чдээ дээд доод глтгүй адил юм аа !!!!шинчлэлийг маш түргэн хийх хэрэгтэй !!!!!!

Иргэн
Иргэн
2022-08-05 10:49

МОНГОЛ УЛСАД ХӨЛ БӨМБӨГӨӨР НАЙМААЛЦАХ Ч ЯРШИГ БНАА, БЯРУУ БОЛООГҮЙ БАЙЖ БУХ ГЭХЧЭЭР!!! ЯДАЖ Я-ЗЭРЭГЛЭЛД НЭГ ХОЖИЧИХООД ТОМОРДОО!!!

Холбоотой мэдээ

Back to top button