УРЛАГ

Найруулагч М.Батболд, АНУ-ын зохиолч Жон Патриктай "хамтарна"

“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгээ үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж буй ажээ. “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шуугиан тариад амжсан М.Батболдын найруулгаар тун удахгүй хүрэх нь.

“Everybody loves Opal”  жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй.  Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус  “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж, хүн зоны сэтгэл, тархинд гэрэл түгээсэн байна. Одоо ч гэсэн гэрлээ түгээсэн хэвээр.  АНУ-ын “The Barn” театрын тайзнаа тоглогдож байна. Энэхүү зохиолоор бүтсэн кино хүртэл байдгийг дуулгая.

Эл жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа 34 театрын зохиол, 27 кино дэлгэцийн бүтээл, 28 утга зохиолын бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан, нэрийн хуудас болсон жүжгийн зохиол нь “Everybody loves Opal” ажээ.

Тэрээр 1954 онд Утга Зохиолын дээд шагнал болох Пүлитцер шагналыг хүртэж байсан бөгөөд түүний бичсэн зохиолоос сэдэвлэж хийсэн кино Оскарын шилдэг бүтээлд нэр дэвшсэн удаатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-09 20:42

Заав�##� үзэх юм шүү

Холбоотой мэдээ

Back to top button