Нийгмийн

"Хуулийн хүрээнд хянан шалгасан, иргэд банкнаас зээл олгосны шимтгэлээ буцаан авч болно"

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газраас зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосныг хууль бус гэж үзэн нэр бүхий есөн банкийг 20 саяар торгох шийтгэл ногдуулж, иргэдийг банкандаа хандаж төлсөн шимтгэлээ буцаан авах боломжтойг мэдэгдээд буй юм. Бид ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунаас уг асуудлыг тойрсон агуулгаар тодруулга мэдээлэл авлаа.


-ШӨХТГ-аас "Шимтгэлээ буцаан авч болно" гэж мэдэгдсэнийг арилжааны банкнууд хэрхэн хүлээж авч байгаа бол. Тэдэнд хохиролтой юу?

-Шалгалтын ажил тавдугаар сараас эхэлсэн. Анх удирдамж хүргүүлж, хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн ч банкнууд шалгуулахгүй гэсэн. Иймд бид прокурорт хандаж, зөрчлийн хэрэг нээж ажилласан. Үүний дараа 11 банкны зүгээс хоёр удаа прокурорт гомдол гаргасан. Анхан болон дээд шатны прокурорт гомдол гаргаад үүний дараа хэрэг үүсгэсэн. Хэрэг үүсэх хугацаанд буюу 2022.06.15-2022.08.12-ны өдрүүдэд хяналт, шалгалт хийж, банкнууд 0.5-1 хувийн шимтгэл авч буйг худалдааны хууль бус арга хэрэглэсэн гэж үзсэн. Тэгээд 20 саяар торгосон.

-Зээл олгосны шимтгэлийг банкнаасаа буцаан авах хууль эрх зүйн боломж нь ямар байгаа вэ?

-Хуулиараа банк хүү, нэмэгдүүлсэн хүү, хүүгийн хүү авах эрхтэй байсан. Гэтэл хажуугаар нь шимтгэл хураамжийг аваад яваад байсан. Үүнтэй холбоотойгоор иргэн гомдол гаргаад энэ нь хоёр шатны шүүх дээр иргэний талд гарчихсан явж байна. Энэ бол 2018 онд зээл авсан иргэний кэйс. Гэтэл 2021 онд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр шимтгэл хураамж авч болох болсон. Зээлийн шимтгэл хураамж авч болох юм байна гэж үзлээ гэхэд шимтгэл хураамжийг үндэслэлтэй тогтооно гэж заасан байдаг. Гэтэл үндэслэлтэй тогтоогүй байгаа юм. Тэгэхээр бид хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа энэ хуулийн хүрээнд хяналт шалгалтыг хийж, торгосон гэсэн үг. Тиймээс иргэд банкаар хохирлоо төлүүлэх бүрэн боломжтой.

-ШӨХТГ-аас юунд үндэслэж ийм мэдэгдэл гаргаж байгаа вэ. ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэгт хамаарч байгаа юу?

-Манайх Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн тухай хууль, Зөрчлийн хууль, Зар сурталчилгааны тухай хууль гэх мэт есөн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Банкнуудад Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд хяналт шалгалт хийсэн. Прокурор хоёр асуудлаар хэрэг нээсэн.

Нэгдүгээрт: Хэрэглэгчдийг хохироосон, хууль бус худалдааны арга хэрэглэсэн байна

Хоёрдугаарт: Капитал хийсэн байх үндэслэлтэй гэдэг үүднээс хяналт шалгалт хийсэн. Гэвч капитал буюу үгсэн хуйвалдсаныг бид тогтоож чадаагүй.

Тиймээс Өрсөлдөөний хуулийн:

  • 12.1.10. хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр торгууль тавьсан.

-Банкнууд танайхаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл танайхаас дахин арга хэмжээ авах уу?

-Нэр бүхий есөн банканд зээл олголтын шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулж үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй гэрээндээ өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгах гэсэн гурван албан даалгаврыг наймдугаар сарын 12-нд хүргүүлсэн. Шийтгэлийн хуудсыг гардуулж өгөхөд хэд хэдэн банкнууд шүүхэд хандах асуудлыг ярьж байна лээ. 30 хоногийн хугацаанд албан даалгаврыг биелүүлэхгүй бол бид шүүхэд хандаж, шийдүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2022-08-16 16:53

Мөнхчулуун мундаг з�##�уу ажилд ньамьжилт улам сайн ажлаарай үргэлж дэмждэг шүү

dash
dash
2022-08-25 07:11

Tsonhnii shil nudendee zuuchih umaa ene stanuud kk Ichej uhedgui stanuud umaa Sumtaibazar ene sta uur hen bna Oir orchnii humuus u
heldguin baihdaa Ichej uheechee

Холбоотой мэдээ

Back to top button