"Рояаль" их сургууль спортын эдийн засгийн анги нээлээ
"Рояаль" Олон Улсын Их Сургууль, TLG13 төрийн бус байгууллагатай Спортын салбарын шилдэг мэргэжилтэнг бэлтгэх, мэргэжлийн тамирчдын боловсрол хөгжил дэвшилд ээлтэй нөхцлийг бүрдүүлэн цаашдаа Дэлхийн хэмжээний мэргэшсэн тамирчдыг бэлтгэх зорилготогоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус хамтын ажиллагааны гэрээнд Монголын 3Х3 үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч С.Тулга, "Рояаль" Олон Улсын Их Сургуулийн Ерөнхий захирал Ч.Сэлэнгэ нар гарын үсэг зурлаа.
Тус санамж бичиг зурах үйл ажиллагаанд Монголын Үндэсний сагсанбөмбөгийн холбооны УЗ-ын гишүүн Ө.Мөнхчулуун, РОУИС-ын Сургалт гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дөлгөөн, Стратеги хөгжүүлэлт хариуцсан дэд захирал Жосеб Сапианза, РОУИС-ын Маркетингийн албаны дарга Б.Баярцэнгэл РОУИС-ийн Англи хэлний хөтөлбөрийн багш Сау Сау нар оролцлоо.
Хамтын ажиллагааны үр дүнд "Рояаль" Олон Улсын Их Сургууль Монголдоо анх удаа Спортын менежмент, Спортын эдийн засгийн мэргэжлийн англи хэлтэй хөтөлбөрийг нээж буй юм. Энэхүү хөтөлбөрийг Монголын өсвөрийн 3Х3 шигшээ багийн тамирчид Ч.Тэмүүлэн, Т.Халиунаа, А.Билгүүн, Б.Ган-Эрдэнэ бүхий TLG13 клубээс төрөн гарсан шилдэг 4 сурагчид 2022-2023 оны хичээлийн жилд Рояалийг сонгож элсэн орж байна.
"Рояаль" Олон Улсын Их Сургууль нь клубын системээр хичээл сургалтынхаа үйл ажиллагааг явуулдаг төдийгүй оюутан нэг бүрийн амжилтыг дэмжигч цогц боловсролыг дэмжигч байгууллага юм. Өдгөө ОХУ, БНХАУ, Япон болон Америкаас гадны оюутнууд РОУИС-т суралцаж буй юм.
"Рояаль" ОУИС нь Их Британийн Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр хоер дахь удаа магадлан итгэмжлэгдсэн. Дэлхийн 20 гаруй орны 30 гаруй шилдэг их сургуулиудтай хөтөлбөрийн артикулэшн хийж 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо, хос дипломтай төгсөх боломжоор хангагдаж боловсролын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг хангасан сургалтын байгууллага юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
royal ch geh shig luivariin gazar
huts