НИЙГЭМ

Баянзүрх дүүрэг ногоочдоос түрээс авахгүй үзэсгэлэн зохион байгуулж байна

Баянзүрх дүүргээс Жуковын талбай, Сансарын тунел, Тэнгэр плаза, Шархад орчим гээд нийт дөрвөн байршилд хүнсний ногоо худалддаг тариаланчдаа дэмжих зорилгоор үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь тариаланчид түрээсийн мөнгө төлөхгүй, ченж дамжиж үнэ нэмэлгүй хямд үнээр эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг иргэдэд худалдан борлуулахад оршиж байгаа бөгөөд хэрэглэгчид сэтгэл хангалуун байна.

Үнийн хувьд төмс нэг кг нь 1300-1500 төгрөг, байцаа 1300-1500 төгрөг, монгол огурци 2500, тарвас 2000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Үзэсгэлэнд нэгдэж, өөрийн чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгэхдүүнээ борлуулахыг хүссэн хүн бүр дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хандаж оролцох боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 16, 2022 12:49

сансарын тунел дээр байхгүй шдээ

Холбоотой мэдээ

Back to top button