НИЙГЭМ

Тарвасны бодрол: Бүдүүлэг ч бөхдөө хайртай монголчууд

Нар, үүл солигдсон 14 хэмийн дулаан өдөр монголчууд тарвас идэхээр дугаарлав. Шинэхэн аваргын гараас тарвас идэх гэж ирсэн иргэд хэдэн мянгатын хонь нийлчихсэн мэт л шахцалдан, шаагилдана.

Уг нь бид малаас ихээхэн ялгаатай, оюун ухаантайшуу юм. Тэр шахцалдаан дунд хүүхдийн өрөөсөн гутал, малгай алга болж, дүүгээ хайчихсан яваа охинтой ч таарав. Бас зүссэн тарвасаас барьж яваа цүнх рүүгээ базгадан хийж буй хүмүүстэй ч байх жишээний.

ЯГ ЯМАР ХҮМҮҮС ТАРВАС ИДЭХЭЭР ИРЭВ?

Тарвасын дайллагад ирсэн хүмүүсийг том зургаар нь харах юм бол:

  • Тарвас идэхээр биш авч явахаар ирсэн
  • Аваргыг зүгээр л харахаар ирсэн
  • Аваргатай гар барихаар, зургаа татуулахаар ирсэн
  • Бөхийн хорхойтон
  • Бөх огт мэддэггүй ч тарвас идэхээр ирсэн
  • Аваргад гарын бэлэг өгөхөөр ирсэн
  • Ойрхон явж байгаад хүрээд ирсэн гээд өчнөөн зорилгын дор нэгдсэн мэт.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛДАА ЮУ ЭСВЭЛ УХАМСРЫН АЛДАА ЮУ?

Үнэгүй өгч байгаа хүнд буруу юу байхав. Иргэдийг тарвасаар дайлах гэж их олуулаа зогсоо зайгүй ажиллаж байсан. Тэд ийм их хүн ирнэ гэж төсөөлөөгүй. Төсөөлөөгүй учраас ирсэн иргэдийг дугаарлуулж зогсоогоогүй. Дугаарлаж зогсоогүйгээс үүдээд зураг даруулах, тарвас идэх гэсэн иргэд хөл, толгой нь мэдэгдэхгүй болсон. Гэхдээ энэ нь бидний ухамсрын асуудал мэт. Хэд хэдэн эгнээ болж зогсоод, өөрийнх нь ээлж ирэхээр идэх хэмжээгээрээ тарвас авч, оочерлож байгаад зургаа даруулчих хэмжээний ухамсар байсангүй. Би л болж байвал гэх хандлагаар чихгүй мэт л дайрцгаасан. Атга, атгаар нь авч идчихээд арын хүндээ зай тавьж өгөхгүй зогсоод л байх. Хамгийн аймар дотор муухайрмаар санагдуулсан нь, нааш нь өгөөч гэж загнаж, зандарсан явдал. Мөн тарвасаа идээд хогоо шууд хаяж байх жишээний. Ийн газар хаяж буй хүмүүс баярлалаа гэж хэлсэн нь юу л бол.

АРД ТҮМЭН ЯДУУ БАЙНА УУ ЭСВЭЛ...

Өчигдрийн эл зураглал ард түмний амьдрал үнэхээр хэцүү байгаа юу гэх асуулттай биднийг нүүр тулгаж буй юм. Эл асуултад бага ч болов хариулт өгөх байх хэмээн "Үнэгүй.мн" сайт руу зочиллоо. Тус сайтын "үнэгүй өгнө" гэх хэсэгт 44 зар байх юм. Үнэгүй өгнө гэчхээд байхад аваагүйг бодоход ард түмэн амьдрал хэцүү, ядуу балчигтаа О.Хангай аваргын тарвасыг үнэгүй идэх гэж очоогүй байх нь. Бөхөд хайртай ард түмэн аваргынхаа хөлс шингэсэн хөдөлмөрийн үнэ цэнийг хуваалцахаар л очсон нь энэ аж.

Гэхдээ тийм байлаа ч хэдүүлээ жаахан ухамсар, соёл суулгая. Гаднын орнуудад энэ төрлийн үйл ажиллагаа болдог ч биднийг бодвол арай л соёлтой оролцдог ажээ. Адаглаад дугаарлаж байх жишээний.

За, хамгийн сүүлд О.Хангай аваргад баярлалаа гэж хэлье. Та Ховдын тарвас үнэхээр амттай юу гэх эргэлзээг тайлах гэсэн "оролдлого" хийлээ. Ховдын тарвасыг жинхэнэ брэнд болгов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-22 08:49

тийм шүү нэг т�##�аарааа бидний амьдр�##� болон сэтгэхүй дэндүү ядуу мэт бодрол үүссэн бэ

Зочин
Зочин
2022-08-22 09:00

Монголчуудаа доромжлох гэж тарвас тараасан уу элдэв зураг дарч тавих нь муухай шүү дээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-08-22 12:58
Reply to  Зочин

Бөх маань ядуу буурай хүүхдүүдэд хотын захаар л тараах байсан юм бишүү

Зочин
Зочин
2022-08-22 09:01

Гадаадыхан харв�##� их л өрөвдөлтэй харагдаж байгаа байхдааа. Гадныханд заав�##� ингэж харуулах хэрэгтэй юм уу одоо энэ сэдвээ болчихоо ч

Зочин
Зочин
2022-08-22 09:27

Энэ сэтгүүлч бодролоо бичихээсэээ өмнө улсааа жаахан ч гэсэн бодож болсонгүй юм байхдаа. Сэтгүүлчийн бодролоор биш монгол улс гэж харна шүү дээ олон улс

Зочин
Зочин
2022-08-22 09:41

тарвас өгч бгаа нь буруу биш байх түүнийг идэх гэж дайрч бгаа болон атга атгаар авч бгаа тэр өлөн зэлмэн нь л муухай харагдаж бна үхэхнүү түүнийг идээд ямар өөрчлөлт орох вэ , ш�##� дэмий үүний нь мэдсэн бол асрамжийн газруудаар тараасан бол дээр байж дээ...

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-08-22 12:57
Reply to  Зочин

Яг үнэн сайхан сэтгэлиин өглөгииг нь дайрч уут�##�ж базаж авч байгаа нь хамгиин муухай зэвүүн новш байлаа 1 зүмэм аваад л биширээд идчихсэн болоо шүүдээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-08-22 12:52
Reply to  Зочин

Тиимэн бөхөө хайрлаж хүндэлж байгаа нь биш өлөн ховдог шунаг нь л харагдаад байна шүүдээ ичиг ичиг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-08-22 12:53

Өгч буй нь сайханч хүндлээгүй нь муухай байлаа

зочин
зочин
2022-08-22 10:05

өгч байгаа хүний буруу бишээ монголчууд өлөн зэлмүүн байгаа юм биш үү

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-08-22 12:54
Reply to  зочин

Сэтгэлгээнии өлөн ховдог зан гаргаад байна дха

Зочин
Зочин
2022-08-22 10:11

Za naad sedvee bolio zalhmaar yum

Зочин
Зочин
2022-08-22 15:28

Би бодохдоо тэр тарвасаа гэр хорооллын худаг дээд ус авч байгаа багачуулд тарааж өгсөн бол хавьгүй дээр байсан.Эд нар чинь амттан авч идэж чаддагүй гэр хороололд ийм үйлчилгээ очдоггүй шүү дээ..Хотын төвийн з�##�уучуудаас ичлээ

Холбоотой мэдээ

Back to top button