УЛС ТӨР

Яамгүй ажиллах сайд нарын тоог нэмж, ЗГ-ын шинэ бүтцийг батална

Үндсэн хуулийн 39.1 дэх заалтын хоёр дахь өгүүлбэрийг өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хассан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэг өгүүлбэр хасах хэлбэрээр нэмэлт өөрчлөлт хийсэн. Ингэснээр “давхар дээл”-тэй сайд нарыг дөрвөөр хязгаарласан квот арилсан юм.

Улмаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим УИХ-ын гишүүд сайд болон “давхар дээл” өмсөх процесс хуулийн хүрээнд өрнөж эхэлж буй.

Тэгвэл өнөөдөр ТББХ, УИХ-ын чуулган хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чигтэй байна. Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яамгүй сайд нараар бүтцээ тэлэх тухай яригдаж байгаа.

Тодруулбал:

  • Хот хариуцсан сайд
  • Тэргүүн дэд Шадар сайд
  • Боомтын асуудал хариуцсан сайд
  • Худалдааны асуудал хариуцсан сайд

Эдгээрээс эхний хоёр сайдыг Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдье гэж тохирсон.

Нөгөө хоёр нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд гадна, дотно асуудлаа ярихад чадамжтай байх үүднээс нэн шаардлагатай буй. Тэгсэн хэдий ч бусад сайд нарын чиг үүрэгт хуулиар нэмж өгөхөөр ярилцсан гэгдсэн. Тэгэхээр "18+яамгүй" сайд гэсэн бүтэц явах чигтэй байна. Гэхдээ дээрх хувилбарууд одоо ч МАН-ын удирдлагын түвшинд эцэслэгдээгүй яригдсаар байгаа юм.

Харин хэн хэнд “давхар дээл” өмсгөж, хэнийг тэнхмээс чөлөөлөх нь МАН-ын УЗ, яг хуулиараа бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал болчхоод буй.

Иймд өнөөдрийн хувьд Засгийн газрын шинэчилсэн бүтцийг батлаад, дараа нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сайд нарын халаа сэлгээг хэлэлцэх чигтэй. Гэхдээ Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах эсэх нь тодорхойгүй байна.


Засгийн газрын бүтцийн талаарх өмнөх прогноз:

ХӨШИГНИЙ АРД: У.Хүрэлсүх ТАВ, Д.Амарбаясгалан НЭГ сайд хүсэж, Л.Оюун-Эрдэнэ шинээр 11 томилгоо хийхээр зэхжээ контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЯАМГҮЙ САЙД ЯМААГҮЙ УХНА ИШИГ

Зочин
Зочин

Яамгүй сайд гэж юу вэ.нөгөө хэмнэлтийн хууль яасан вэ

Зочин
Зочин

ymr hereg bainaa urdah yamnuudaa oligtoi ajilluulj chadahgui baij

Зочин
Зочин

Боловсролын сайдаа үлдээгээч ээ
ер нь харваас ш�##� бүтэлгүй хүмүүс л бнашд

Зочин
Зочин

Buzar MAH-g ustaghaas naash yu ch huseed nemergui mash olon hunii amiaar asar ih munguur erh medliig huuli zorchij luivardaj Erunhiilugch bolson Huukiig z##luul.Huuli bus ih huraliig taraa MAH-n tald shiidver gargdag zahialgiin Undsen huuliin tsets, Shuuhiig buren bureldhuuneer ni soli ard tumen MAH-n darlald tuildaj duuslaa tevcheer tasarlaa

Зочин
Зочин

Яамгүй сайд, улсаа дампууруулсан ерөнхий сайд

irgen
irgen

Choijilsuren, Hurelbaatar naraas yu garahav dee. Urid ni chadaagui humuus odoo chadna gej ulger bhoo.Shunaliin tulamnuud.

Зочин
Зочин

Бүгдээрээ сайд болчих.Бүүр хотын дарга ч гэсэн...ЯАМГҮЙ САЙД ЯМААГҮЙ УХНА ИШИГ

Холбоотой мэдээ

Back to top button