Нийгмийн

Ногоон бүсэд зорчихдоо аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Нийслэлийн хэмжээнд ногоон бүсэд зорчихдоо төөрсөн, бэртсэн, гэмтсэн дуудлага мэдээлэл өнгөрсөн онд зургаа, 2022 оны эхний найман сарын байдлаар дөрөв бүртгэгдсэн байна.

Тухайлбал /2022.08.30/ Баянзүрх дүүргийн 20-р хороо Цагаан даваа гэх газарт самарт явж байсан иргэн 27 настай эрэгтэй шөнийн 00:00 цагийн үед модноос унаж, ухаангүй байдалтай байгаа гэх дуудлага наймдугаар сарын 30-ны 08:04 цагт ирсний дагуу Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.

Жил бүр өдийд энэ төрлийн дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байдаг. Иймд иргэд ногоон бүсэд зорчихдоо тухайн газар орноо сайтар судлах, ганц нэгээрээ явахгүй байх,  уул модонд явахдаа хад чулуунаас унаж бэртэж гэмтэх, төөрөхөөс сэргийлж аюулгүй байдлаа ханган,  цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button