ЯРИЛЦЛАГА

Бага ангийн багш Э.Очир: Үдээс үдүүлбэл гоё бичиж сурна

2022-2023 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байна. Үүнтэй холбогдуулан эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаануудын нэг болох бичгийн хэвийн талаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын бага ангийн багш Э.Очиртой ярилцлаа. Хүүхдээ гоё сайхан бичдэг болгохын тулд загнах, уурлаж уцаарлах ч тохиолдол гардаг.

Энэ нь хүүхэд сурахад дургүй болгох, цаашлаад сэтгэл санааны дарамт болдог аж. Зөв цэвэр сайхан бичих нь дан ганц хүүхдийн залхуу хойргоос болдоггүй харин шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх хэрэгтэй гэнэ. Жишээлбэл, үдээсээ өөрөө үдэж сурах нь хүртэл гоё сайхан бичихэд нөлөөлдөг байна.


Мөн үүнээс гадна Э.Очирын хувьд цөөхөн байдаг эрэгтэй байгаа ангийн багш нарын нэг. Тэрбээр “Говийн аймгийн сумыг өөрийн хүслээр сонгон очиж багшилсан нь их туршлага болж байгаа. Зарим хүмүүс эрэгтэй бага ангийн багш байдаг юм уу хэмээн их гайхдаг” хэмээн бидэнд ярьсан юм.

-Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Хэр догдолж байна?

-Хүүхдүүдээ их санасан шүү. Би бага ангийн багшаар ажиллаад гурван жил болж байна. Дааж авсан ангийн хүүхдүүд маань хоёрдугаар ангид орж байгаа гэсэн үг. Маргааш хүүхдүүдээ хүлээж авахаас гадна сургуулийнхаа нээлтийг хөтлөнө. Их л завгүй байна даа.

-Эрэгтэй бага ангийн багш гэхээр хүмүүс хэрхэн хүлээж авч байна даа?

-Их гайхна. Зарим нь итгэхгүй байх тохиолдол ч гардаг. Сум орон нутагт, тэр тусмаа эрэгтэй багш нар ховор байдаг л даа. Эхлээд их гайхаж хүлээж авсан бол одоо энэ нутгийнхан намайг их дэмждэг өгөөмөр сайхан сэтгэлээр ханддаг болсон. Эрэгтэй болоод ч тэр үү эцэг эхчүүдтэйгээ ойлголцоход их амар байдаг юм.

-Таныг сурагчдынхаа бичгийн хэвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сайжруулах арга судалж байгаа гэж сонслоо. Тэгэхээр хүүхэд муухай бичих нь юунаас шалтгаалдаг вэ?

-Нэгдүгээр ангийн хүүхдүүд муухай бичиж байгаа нь тухайн хүүхдийн залхуу хойргоос болж байгаа юм биш. Бага ангийн хүүхдийн гарын жижиг булчингууд сул хөгжсөнөөс болдог. Уг шалтгааныг эцэг эхчүүд мэдээгүйгээсээ болж хүүхдээ шахаж шаардах, зодох загнах ч тохиолдол гардаг. Энэ нь цаашлаад хүүхдийн сургуульд сурах хүслийг унтраах, сэтгэл санааны дарамтад оруулж байж ч болзошгүй.

-Гарын жижиг булчингуудыг хөгжүүлэхийн тулд ямар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй вэ?

-Жижиг хэсгүүдтэй лего тоглоом тоглуулах, баримлын шавраар дүрс хийлгэх, гарыг атгаж тавиулах дасгал хийлгэх, бугуйгаар нь эргүүлэх гэх мэт дасгал хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй. Хүүхдийн зөв сайхан бичигтэй болох суурь үндэс цэцэрлэгийн наснаас эхэлж тавигддаг. Цэцэрлэгт гарын сарвууны хөгжил, жижиг булчингийн хөгжлийг сайжруулахыг цэцэрлэгийн арга зүйд тусгасан байх ёстой. Цэцэрлэгтээ тус дасгал хөдөлгөөнийг хийснээрээ сургуульд орохдоо үзэг харандаа бариад эвлэрчихсэн байна гэсэн үг. Гарын жижиг булчинг хөгжүүлэх хамгийн энгийн дасгал бол үдээс үдэх шүү дээ. Үдээсээ сайн үдээд байвал л гарын жижиг булчингууд сайн хөгжиж гоё бичнэ л гэсэн үг. Мөн их юм бичихэд гар нь ядрахгүй болно.

-Хичээлийн хөтөлбөрт бичгийн хэвтэй холбоотой асуудлууд тусгагдсан байдаг уу?

-Сургуулиуд 12 жилийн сургалттай болж анхны зургаан настнуудыг авсан шүү дээ. Тэр үед зургаан настнуудын нас сэтгэхүйд тохирсон модон тоглоомнууд бүх сургуулиудад тарааж байсан юм билээ.Тэрийг нэг их ашиглаж чадаагүй юм шиг байгаа юм. Тэр тоглоомыг яаж тоглох, хэрхэн гар хурууг нь хөгжүүлэхийг багш нарт заагаагүй учраас хаягдчихсан. Ерөнхийдөө Монголчуудын гол алдаа нь цэвэр бичих шаардлага хүүхдэдээ тавьж болно гэхдээ анхнааасаа зурлага хийлгэж шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхгүй байж тэгж шахаж шаардах нь буруу юм шиг санагддаг. Дүрмийн хувьд зөв бичих бол онолын асуудал шүү дээ. Сайхан гоё бичих гэдэг нь бас тусдаа. Хүүхдийн бичгийн хэв бас зуун хувь гарын жижиг булчингаас шалтгаалахгүй гэж үздэг. Хувь хүний байгалиас заяасан эв дүй авьяас чадвар тэрнээс шалтгаалдаг.

-Хүүхэд гэлтгүй том хүмүүс ч бас муухай бичдэг шүү дээ. Тэр хүмүүсийн муухай бичгийн хэвтэй байгаа шалтгаан нь юу вэ?

-35 үсгийн элементээ зөв бичиж сурснаас зөв сайхан цэвэр бичих үйл явц эхэлнэ. Тийм учраас муухай бичдэг хүмүүс бол багын суурь муу тавигдаснаас болж муухай бичдэг гэж хэлж болно.

-Муухай бичдэг том хүний бичгийн хэв засрах боломжтой юу?

-Насанд хүрсэн хүмүүс ном их унших, боломж бололцооныхоо хэрээр элементүүдийнхээ зурлагуудаг эхнээс нь сайхан зөв зураад эхэлвэл цэвэр сайхан бичдэг болох нь 70-80 хувьтай засарч болно.

-Гүйлгээ ухаан сайтай хүмүүс муухай бичдэг гэдэг шүү дээ. Энэ үнэн үү?

-Хурдан сэтгэдэг гүйлгээ ухаантай хүн муухай бичдэг гэдэг бол ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй мухар сүсгийн л зүйл байх даа.

-Та хүүхдүүдийнхээ гарыг зүгшрүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хичээлийн дундуур гар зүгшрүүлэх дасгал боломж бололцооныхоо хэрээр хийлгэж байна даа.

-Өөр танд эцэг эхчүүддээ захих зүйл байна уу?

-Ерөнхийдөө өөр улс орнууд бичгийн хэв сайхан байхыг шаарддаггүй юм билээ. Тархиа л сайн хөгжүүлж байвал тэр хамаагүй гэдэг. Яг аль цэгээс эхэлж элементийн зөв татлага зурлагаас маш их шалтгаалдаг. Хүүхдээ гоё бич гэж битгий зодож загнаарай л гэж хэлье. Сурах гэдэг зовлон бэрхшээл, уйлаан майлаан биш хөгжилтэй тоглоом гэж ойлгуулах хэрэгтэй. Хамаагүй эрт битгий шахаж шаардаад сургуульд сурах хичээлдээ ирэх дургүй болгочихов л гэж хэлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-01 09:22

60 аад оны гоё бичиг эн бноо.Хүүхдээ ч ач зээгээ ч гоё бичүүлж чадсангүй ээ .Одоо ч гоё бичнэ гэдэг дээ....

Зочин
Зочин
2022-09-01 09:23

Загнаагуй . Одоо бичиг нь гэж хүн зочмоор

Зочин
Зочин
2022-09-01 11:00

Ёстой зөв бодолтой сэтгэхүйтэй багш байна шүү. Загн####аа гээд юу ч өөрчлөгдөхгүй хүүхдүүдтэйгээ багаас нь маш сайн ярилцаж ойлгуулах л маш чух#### байгаа юм

Зочин
Зочин
2022-09-01 11:00

mundag bagsh bn amjilt husii

Зочин
Зочин
2022-09-01 11:01

BAGSH BUR IIM BODOLTOI BAIGAASAI ZAAWAL OORIINHOO HUSSENEEER BAILGAH BISH TARHINIII HOGJILD MASH SAIN ANHAARDAG BGAASAI

Зочин
Зочин
2022-09-01 11:29

Зөв бодолтой багш бна шүү. Амжилт хүсий

Зочин
Зочин
2022-09-01 11:30

За тэгээл хичээнгүй байхад болнодоо

Зочин
Зочин
2022-09-01 11:41

tiim shvvv olon ulsiiin hemjeeend huuhduudiin oyuniii hogjild ilvvv ankhaardag shahaj shaardahaas ilvvv

Зочин
Зочин
2022-09-01 11:42

MUNDAG BAGSH BAINA OLON SAIHAN URSIIIG SURGAJ IREEDUID MUNDAG HUMUUS BOLGON BELDEEEREI

Nymka
Nymka
2022-09-01 14:04

Mundag bagsh bn????

Zochin
Zochin
2022-09-01 20:09

Hudlaa ingj yriltslaga ughuusuu ichdeggui l ym bhdaaa uuruu yaj huuhdd hicheel zaadag boldo unennturhiig ni hen medeh bileedee neg bagsh ni ert tarsni tuluu #####nuud chine ert taraagaad gej helj bsniig bi tod sanaj bn iim hun huuhed bitgi ii hel hariltsaj bgaa humuusee ch gutaana bizzdee tgd sain saihn ym yrilaa geed aain bolohgui l horwoo ymdaaa ochir oo
Nuguu matiin bagshaasa yagaaad salsn ym bas !??!

Ц.Туулцэцэг
Ц.Туулцэцэг
2022-09-03 06:50

Манай аймгийн эрэгтэй багшийн төлөөлөл з####уу багшдаа ажлын амжилт хүсье Хүсэл сэтгэл гаргаж хөдөө нутгийг зорин ажиллах тэр тусмаа та надад 1р анги л эхнээс өгөх боломж байна уу гэсэн хүсэлтийн дагуу Ханбогд 2р сургуульд хуваарилж байсан . Хамт олон, багш нар , орон нутагтаа эцэг эх , шавь нартаа хүндлэгдсэн Сайн багш болж байгаад нь багш нь т####архаж байна бахархаж байна. Сайн туршлагаа түгээж хамтдаа хөгжиж буй багшаас сур####цаарай. Бас зөвлөж дэмжээрэй

Холбоотой мэдээ

Back to top button
12
0
Would love your thoughts, please comment.x
()
x