З.Үүрийнцолмон: Охин маань цэцэрлэггүй үлдсэн гээд урвайчихсан

Сургууль, цэцэрлэг өчигдөр эхэлсэн. "Сургуульд орох сайхан байна" гэх сурагчдын яриа цахим сүлжээнд түглээ. Бас цэцэрлэгт хүүхдүүдээ өгсөн аав, ээжүүдийн сэтгэгдэл, цонхоор нь хүүхэд рүүгээ харж буй эцэг, эхчүүдийн зургууд.
Үүн дүнд цэцэрлэгтээ багтаагүй тул гомдсон нь гэх, цаашаа хараад алхаж буй охины зургийг нэрлэж болно. Сэтгэлд хүчтэй хүрэх энэ зургийг учрыг мэдээлэхээр тухайн охины ээж З.Үүрийнцолмонтой холбогдлоо.
Тэрбээр гурван хүүхэдтэй. Бага нь нэг ойтой. Том нь долоотой. Дээрх зургийн дүр болсон охин гуравтай. Дундговь аймгаас Улаанбаатарт ирж суурьшсан. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд ээж, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг.
Наймдугаар сарын 19-нд түр оршин суугчаар бүртгүүлж, хорооныхоо 214 дүгээр цэцэрлэгт очиж, онлайнаар бүртгэл хийлгэжээ. Угаас цахимаар бүртгүүлэх боломжгүй, эсвэл чадахгүй байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг цэцэрлэг бүр дээр л байсан. Ээж, охин хоёр хамрагдах цэцэрлэг дээрээ очин тусламж авч, бүртгүүлжээ. Бүртгэл хийлгэснийх нь дараа e-mongolia платформ дээр нь "ХҮСЭЛТ ЯВУУЛСАН БАЙНА" гэх бичиг гарч ирсэн байна. Гэвч наймдугаар сарын 25-нд таны хүүхдийг ... цэцэрлэгт авахаар болсон гэх мессеж огт ирсэнгүй. Бусад эцэг эхчүүдэд мессеж ирсээр л байж. E-mongolia руугаа орохоор "Хүлээгдэж байна, судалгаа хийгдэж байна" гэсэн бичиг гарч ирээд байсан тул хүүхдээ өгнө гэж бүртгүүлсэн цэцэрлэг дээр очжээ. Дөрөв хоногийн дараа ч дахин очиж. Цэцэрлэгт орчих байх гэж найдаж байсан тул бэлтгэлийг нь хангаад өгчихсөн, охин ч цэцэрлэгт явна гээд бөөн баяр байж л дээ. Гэтэл наймдугаар сарын 31-ний орой ороод хартал E-mongolia-д нь "ХАМРАГДАЖ ЧАДСАНГҮЙ. ДАХИН БҮРТГҮҮЛНЭ ҮҮ" гэсэн бичиг ирсэн байжээ.
Түүний хувьд ээлжийн ажил хийдэг. 24 цаг ажиллаад, 48 цаг амардаг. Амралтаараа нэг өдөр нь амарч, нөгөөд нь бас л ажилладаг. Түүний ээж ч мөн ээлжийн ажил хийдэг гэнэ. Өчигдөр ойтой хүүхэд нь цэцэрлэгт, долоотой нь сургуульдаа явсан. Харин дунд охин цэцэрлэггүй үлдэж.
Тэрбээр энэ тухай "Багыгаа сарын 200 мянгын төлбөртэй хувийн цэцэрлэгт, томыгоо сургуульд өгсөн. Өмнө жил сурж байсан сургууль нь тул асуудалгүй авчихсан. Харин одоо дунд охин маань цэцэрлэггүй л. Санхүү боломжгүй тул багатайгаа цуг цэцэрлэгт өгөлгүй, улсын цэцэрлэгт бүртгүүлсэн юм. Дараагийн бүртгэл есдүгээр сарын 10-нд эхлээд 27-ноос хуваарилалт хийгдчих юм билээ. Тэр болтол охиныгоо ажил руугаа авч яваад байна даа.
Өнөө өглөө сургууль, цэцэрлэгийн хоёрыг ээж маань хүргэж өгсөн. Сургуулийн хүүхэд маань 11.30-д тардаг. Айлын хүүхдээр авахуулаад, ажлаа тартал айлд байлгадаг. Ээж бид хоёрын ээлжинд хонохгүй, эрт тарсан нь айлаас очоод авчихдаг юм. Харин цэцэрлэгт явдаг багыгаа би авчихдаг. Ээлжинд хонохгүй өдрөө бол аваад харьчихна. Хонох өдөр минь ээж ажлаа тараад ирж авчихна" хэмээв.
Харин дээрх зургийн тухайд: Эмээтэйгээ хамт ахыгаа сургуульд нь хүргэж өгчхөөд гэр рүү явж буй агшин гэнэ. Бүх бэлтгэлээ хангачихсан байсан тул "Цэцэрлэгт орж чадаагүй гомдолтой байна" гээд урвайчихсан ээж дээрээ иржээ. Ийнхүү ээж нь хоёр хүүхдийг нь албанд нь хүргэж өгчхөөд цэцэрлэгт багтаагүй охиныг нь ажил дээр нь хүргэж ирээд ажилдаа явсан гэнэ.
Одоо тэд дараагийн бүртгэлийг хүлээж буй. Есдүгээр сарын 10-нд бүртгүүлээд дахин цэцэрлэгийн гадна үлдчихгүйн тулд уржигдар /2022.08.31/ байнгын оршин суугчаар бүртгүүлжээ. Угтаа бол Л.Энх-Амгалан сайд нэг ч хүүхэд хаалганы цаана үлдэхгүй, бүртгүүлсэн 2-5 насныхныг цэцэрлэгт авна гэсэн юм сан.
Бас БШУЯ "Бид есдүгээр сарын 1-нд цэцэрлэгт 130,000 хүүхэд авахаар бэлтгэсэн байгаа. Эхний бүртгэлээр 111,595 хүүхэд бүртгүүлээд буй. Тэгэхээр бүртгүүлсэн бүх хүүхэд цэцэрлэгт орно" гэж байсан сан.
Эл охин Л.Энх-Амгалан сайдын цээжинд багтсан ч цэцэрлэгт багтсангүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаашаа хараад нуруундаа гараа үүрээд явж байгаа нь ямар хөөрхөн юм бэ.Дахин бүртгэлээр цэцэрлэгт хамрагдах байхаа
Миний БЯЦХАН охин ингэж гундуухан явж болохгүй ээ ТЭМЦ. .Алхаа гишгээгээрэй ТЭМЦ, явж байгаа байдлаараа ТЭМЦ, байгаа арчаагүй нийгмээ сөрөн ТЭМЦ. Боловсролгүй болгох гээд байгаа дарга сайдтайгаа ТЭМЦ Цэцэрлэггүй болгох гээд байгаа түшээдтэйгээ ТЭМЦ.Бяцхан хөөрхөн охиноо мянга дахин дэмжинэ.Хөлд орж хэлд орж буй хүүхдүүдээ дэмжихээ.таны бидний з�##�гамж
Нээрээ нэгэн юм үгүйлж хайж санааширч бодлогоширч
ачаа үүрч ЯВАА юм шиг харагдлаа.....Бас өхөөрдөм..хөөрхөн. Миний охин заав�##� цэцэрлэгт ороорой. Их юм сурнаа.Бидний ирээдүй.
Харин тийм ээ, Цэцэрлэгт дуртай хүүхэд болохоор өөрт нь хэцүү санагдсан байх.
Эцэг эхийн хариуцлагагүй буруу цагыг нь тулгаж шилжүүлэгэ хийдэг.
Угаасаа шилжин суурьших 1 жилийн дотор шийдэгддэг шүү дээ.
Тиймээс хэн нэгэнд буруу өгөх, шүүмжилэх шаардлагагүй Монгол хүн бол төрийн хууль тогтоомжинд л нийцэж ажил амьдр�##�аа зөв авч явах ёстой.
Оюун-Эрдэнэ чинь өчигдөр л мэдээгээр нэг ч хүүхэд цэцэрлэггүй үлдэхгүй гээд яриад байсан чинь яасан бэ ярьж байгаагааа бат�##�гаатай болгосныхаа дараа том том юм ярьж байгаа ч
Бас л худлаа ярьсан байна ! Уг нь худ�##� мэдээлэл өгөх хориотой гэж олон хууль дүрмэнд заасан байдаг. Тэдэнд хууль хамаагүй бололтой.
Нэг настай хүүхэдтэй ээж хүнийг бүтэн 24 цагаар ажиллуулж болдог юмуу.
nas ni hureeeegvi ymuuu uneheeer tsetseglegt awaagvi ymuuu nogooo deedvvdiin yriad bsn ym tegeheeer hudlaaa heregjihgvi bn gsn vg vv
mmm hooorhiii doooo hunii bytshan ursiiig bitgiii ingej niigemees tusgaarlaj gomdoogooch deee
Гэхдэээ заав�##� цэцэрлэг удирлагуудыг буруутгахаас гадна эцэг эхээс ш�##�тга�##�даг юмнууд бас байдаг шүү. Бид өөрсдөө бас ухамсартай хариуцлагаа үүрдэг байх хэрэгтэй өөрсдөөсөө ш�##�тга�##�ах юмнуудаа сайн хийх хэрэгтэй эцэг эхчүүд
хаягийн зөрчил интэр гээд асуудлууд их байгаа дөө бу�####�ас өө хайхаар өөрсдөөсөө ш�##�тга�##�сан юмнуудаа сайн базаа
буруу болгоноо төр лүү чихэх юмаа өөрсдөө хариуцлагагүй хандсан эхийн буруу биз дээ
Ммм сайхан үрийг харааачдэээ цэцэрлэгтэээ орох байлгүй дээ
Дахин бүртгүүлээд хамрагдана биздээ.
Баахан сум аймаг хотод хөшөө барьж байхаар хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжээ нэмэгдүүлээд, багш нарынхаа өчүүхэн ц�##�инг нэмчихвэл дээрсэн. Ядаж тэр барьж байгаа хөшөөгөө үзэмжтэй аятайхан ч хийчихгүй!!!
Хүн болгон сурч боловсрох эрхтэй гэж хуулиндаа заачаад хүний эрхийг зөрчиж байгаа нь төр өөрөө юм биш үү?Айл бүрийн хүүхэд сургууль цэцэрлэгт хамрагдмаар байна.Хаяг хамаарахгүй амьдарч байгаа газрын ойролцоох сургууль цэцэрлэгт явмаар байна.Хаяг гээд хэдэн автобус дамжаад өвлийн хүйтэнд нялх хүүхэд автобус хүлээгээд даарч бээрч ханиад томуу хүрч байгаа.Хүүхдэд �##�иваа юм хаяг хамаарахгүй баймаар байна.
9 сарын 25 10 сарын 25 аар дахин бүртгэнэ гэсэн шүү. Санаа бүү зов
huuhdees gadna eejuud ch bas aimar gomsood bdiishdee. 2 oirhon garsan huu maani 2uulaa sugalaand tentseegui nyalh bietei bsaniig ch heleh uu bur uilj bsiishdee????
СХД.ИЙН ХОРООНЫ АЖИЛЧИД ХЭСГИЙН АХЛАГЧИДЫН ЖИНХЭНЭ ГҮЙДЭГ ҮЕ....ЭНД АШИГИЙН СОНИРХОЛ Ч ИХ БАЙГАА....8 Р САРЫН20...С ХОЙШ...ЭНЭ ИХ ГҮЙЖ ТАНИЛ ТАЛДАА ИХ ТУС БОЛСОН ШҮҮ
Ийм асуудлууд их байнаа. Нарны хороололд 141 - р сургуульд явдаг дараагийн дүү нь мөн тэр сургуулийн хажуудах цэцэрлэгт явдаг. Тэгсэн 2 орноосоо 5 сар өнгөрч байгаа дүүг нь 10 - р хорооллын цэцэрлэгт хуваарилжээ. Ингэж болох уу Сайдаа.
Цэцэрлэгт нь бүртгээд оруулчихаж болдоггүй юм уу эсвэл гар хараад зориуд бүртгэхгүй бдаг юмуу.???
Ямар хөөрхөн юм бэ?
Ямар ч авц�##�даагүй. Дахин бүртгүүлнэ үү ч гэх шиг. Муухай хүнд сурт�##�тай. Тэрний оронд дараагийн хуваарил�##�таар бид хамруулахыг хичээнэ. Түр хүлээнэ үү гэж яагаад бичиж болдоггүй. нэг бүртгүүлсэн хүүхэд хэдэн удаа бүртгүүлэх ёстой ? Дахин дахин бүртгэх учир ш�##�тгаан нь юу вэ ? Өмнөх бүртгэлийн мэдээлэл хадг�##�агдаж үлддэггүй. Яам хараад энэ энэ хүүхэд цэцэрлэггүй үлдсэн гэж мэдээллээ шүүж чаддаггүй гэсэн үг үү ? Тийм чадвартай ганц ширхэг ч ажилтан тус яаманд �##�га уу ?
Tsetserlegt ywah durgui olon huuhed bhd tsetserlegt ywah durtai iim huurhun gunjiin tsetsetlegt hurdan oroh bh nuruugaa uureed ywj bga ysn huurhun yum
Эцэг эхийнх нь л буруу шт