Нийгмийн

Ш.Батхүүг 10-15 жил яллахаар зүйлчилжээ

Улсын Дээд шүүхээс 2019.10.07-ны өдөр Жастын Ш.Батхүүд хамаарах хэргийг хэлэлцэхээр товоо зарлажээ.

АТГ-аас Ш.Батхүүд хамаарах хэргийг 2019.01.07-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. Улмаар анхан шатны шүүхээс 2019.03.05-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл Ш.Батхүү 2019.07.19-ны өдөр  УДШ-д хяналтын журмаар гомдол гаргаад байсан юм.

Ш.Батхүүг ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 148.4 тэргүүтэй хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн 148.4-т “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, АРВААС ДЭЭШ АРВАН ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Жастын Ш.Батхүү нь Өмнөд африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, ДӨРВӨН удаагийн зээлийн гэрээгээр нийт 109 сая ам.доллар авсан байдаг. Улмаар Английн дээд шүүх дээр монголын тал ялагдал хүлээснээр “Эрдэнэт” ТӨҮГ Ш.Батхүүгийн өмнөөс 40 сая ам.долларыг “Стандарт” банканд төлсөн билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Comprar Cialis Disfuncion Erectil http://cialisjh.com - Buy Cialis Viagra Efectos Causa Buy Cialis Where To Buy Levitra

Холбоотой мэдээ

Back to top button