Э.Болормаа: Асар их үүрэг хариуцлага мэдэрч байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх Э.Болормаа Ховд аймгийн засаг даргаар томилогдсон. Тэрбээр өнөөдөр /2022.09.02/ Монгол Улсын Ерөнхий сайдаас захирамжаа аваад, Ховд руу хөдөлсөн.
Аймагт газардсан даруйдаа ЗДТГ очиж, Засаг даргын тамгаа гардан авлаа. Тус аймгийн Засаг даргын сонгуульд хамт өрсөлдөж байгаад нэрээ татсан Ховд аймгийн орлогч дарга Т.Дэлгэрсайхан ажлын амжилт хүсээд, Засаг даргын тамгыг гардуулан өгсөн юм.
Ийнхүү Монголын анхны эмэгтэй Засаг дарга тамга тэмдгээ гардан авчхаад "Сэтгэгдэл их өндөр байна. Гэхдээ асар их үүрэг хариуцлагыг мэдэрч байна. Үүнийгээ ухамсарлаж, хамтдаа хичээгээд, эвийн хүчээр Ховдчууд юу хийж чадахыг харуулна гэж найдаж байна.
Тамгын газрын бүх удирдлагуудтай хурал зарлачихсан байгаа. Дор хүлээж байгаа. Эхний ээлжинд бид танилцана. Тулгамдсан асуудлууд дээр санал бодлыг нь сонсоод, дараагийн хурлуудыг хагас, бүтэн сайнд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Зуд болох өндөр магадлалтай гэсэн тооцоон дээр үндэслээд, өвөлжилтийн бэлтгэлийн ажил руу яаралтай орно. Хот тохижилтын асуудал болох хог, утааны асуудал дээр анхаарч ажиллана" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙН АЖИЛЛААРАЙ ЭСЭРГҮҮЦЭЭД ДИЙЛСЭНГҮЙ АСАР ИХ ЭРХ МЭДЭЛ МААШ ТОМ МӨНГӨНИЙ ӨМНӨ ҮНЭН ХҮЧГҮЙДЭЖ АЛИНГАА АЛДЛАА ОДОО ЧИ ЧИ АНХНЫ ЭМ СҮВТЭЙ ДАРГА ЭМЭГТЭЙ ХҮН ХҮЧИРХЭГ ЗӨВ ШУДРАГА БОЛ ХИЧНЭЭН ОЛОН ЭРЧҮҮДИЙГ ШИЛЭЭР НЬ НАР ХАРУУЛЖ БОЛДГИЙГ Л ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ НАМЧИРХАЖ УЛС ТӨРЖИЖ ДӨВЧИГНӨЛГҮЙ ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ СӨРӨГ НАМЫХАНТАЙ Ч ХАМТРАН АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ХҮЧИРХЭГ АНЖЕЛА МАРКЕЛИЙН ТҮҮХИЙГ СУДАЛ ТЭР ХҮН НАМЧИРХАЖ ХУВИЙН АМБИЦАА УРЬТАЛ БОЛГОЛГҮЙ ЗӨВХӨН ГЕРМАН УЛСЫН БОДИТ ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙН ТӨЛӨӨ Л ЗҮТГЭСЭН ИЙМ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЧАМАЙГ ОЛОН МОНГОЛЧУУД ХАРЖ БАЙНА ХЭРВЭЭ САЙН БАЙВАЛ ЦААШИД ЧАМАЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА.ЖАРГАЛМАА АНУЖИН МӨНХЦЭЦЭГ ГОНГИНУУР ОЮУНЧИМЭГ ОДОНТУЯА САРАНГЭРЭЛ НАР ШИГ АЛИАЛАГЧ ДҮР ИСГЭГЧ БАЙЖ БОЛОХГҮЙ
Яг зөв зөвлөгөө өгчээ.
ER N BOL SHUDARGA YG UURIINHUURUU L AJILLAAD ,ER N TURD UNENCHEER AJILLAHAD YG YU N BURUU ZUVIIG L OILGO....AVILGAL ALIVAA TALTCALD ORJ GEMEER N KARER UDAHGUI DUUSNA... AIMGIIN ZASAG DARGA BOL ZUGEER L ZAMIIN HOLIIN SHALGUUR SHUU... IH HOLIIG BODOJ AJILLAARAI...AMJILT HUSIE...