Нийгмийн

БХИС "Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төв"-тэй боллоо

Монгол Улс болон БНЭУ-ын Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд Үндэсний Батлан хамгаалах их сургуульд Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах ажил анх эхэлж байсан.

Өнөөдөр тус төвийн үйл ажиллагааг нээх ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү сургалтын төвийг байгуулснаар ҮБХИС-ийн сонсогчид болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдыг энэ чиглэлд мэргэшүүлж, чадавхжуулах боломж бүрдэх юм.

Энэтхэг Улсын зүгээс тус төвийн гурван лаборатори, номын сан, лекцийн танхим байгуулах болон иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажилд үнэтэй хувь нэмрийг оруулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button