Нийгмийн

НИТХ: Автомашин цагийн тарифт өөрчлөлт орууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаан өчигдөр буюу 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр болсон.  Зөвлөлийн хуралдаанаар мөн Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаарх мэдээллийг сонслоо. Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь “Автомашины цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсон аж. Уг тогтоолын төсөлд машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 53364 төгрөг, угсраа автобус 69688, дунд багтаамжийн автобус 46428, цахилгаан давхар автобус 63979 төгрөг байхаар тусгасныг хэлэлцэн дэмжлээ.  

Түүнчлэн

  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй Соната-7 маркийн автомашиныг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв. 
  • Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны зээлийн санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулсан ус дулаан дамжуулах төвийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж болон иргэн аж ахуйн нэгж байгууллагаас нийслэлийн өмчид шилжүүлж буй инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. 

ЭХ СУРВАЛЖ: НИТХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button