Нийгмийн

Хотын замд зорчсон километр тутамд нийслэлийнхэн 15, хөдөөнийхөн 45 төгрөг төгрөг төлдөг болно

Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах чиглэлд хийж буй ажил ямагт олны анхаарлын төвд байдаг. Уг асуудалтай холбоотойгоор Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр "Зам тээврийн түгжрэлийг бууруулах чиглэлд зөөлөн, хатуу бодлогыг хослуулан хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын 1181 км орчим замын 85 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, жил бүр нөхөөс, засвар хийдэг замууд байна. Замын сангийн хөрөнгө зам ашигласны төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамааран бага оврын машин 20,000, том машин 40,000 төгрөгийг жилдээ төлдөг. Зам тээврийн удирдлагын ухаалаг систем RFID ашиглалтад орсноор замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно.

Нийслэл хотын иргэд жилд дунджаар 10 мянган км зам туулдаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн Улаанбаатарт зорчиж буй машины 18 хувь нь хөдөө орон нутгийн машинууд байдаг гэсэн судалгаа бий. Ний нуугүй шууд хэлэхэд ойрын аймаг, сумдын иргэд амралтын өдрүүдэд ирж, такси үйлчилгээ эрхэлж, ашиг олдог. Эдгээр машины хувьд км тутамд төлөх төлбөр нь 45 төгрөг байх юм. Товчоодоор орж ирэхэд 1500 төгрөг төлдөг хэвээр байна.

Мөн их багтаамжийн зогсоолуудыг шинээр барьж эхэлсэн. Ингэснээр хөдөө, орон нутгаас ирж байгаа хүмүүс үнэгүй зогсоолд машинаа тавих боломжийг бүрдүүлнэ.

Хотын хоёр захад байрших их багтаамж зогсоолууд руу богино эргэлтийн автобус явуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болно. Өөрөөр хэлбэл цаасан хэлбэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, тусгай мэдрэгч /tag/-тэй болно.

Тэрхүү мэдрэгчийг ашиглаж төлбөр тооцоог бүртгэж, бүрэн барагдуулахад анхаарах юм. Төлбөр тооцоо төдийгүй автомашины үзлэг оношилгооны хамрагдалтыг ч нэмэгдүүлнэ.

Цаашид Улаанбаатар хот тээврийн хэрэгсэл төдийгүй шатахууны хувьд ч стандарт тогтооно. Нийслэлийн агаарын бохирдол асар их байгаатай холбоотойгоор шатахууны стандарт тогтоохоор яригдаж байгаа" гэв.

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-08 11:16

garchigaa zuw uguuch arai l bndaa

hAbaA
hAbaA
2022-09-08 11:20

Ядаж хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн стандартаа мөрдүүлэх хэрэгтэй байна. Замын хөдөлгөөний дүрэмд тохирсон жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр зорчуулах хэрэгтэй байна. МХЕГ энэ стандартыг мөрдүүлэхэд анхаарах хэрэгтэй болов уу? Дугаарын стандарт энэ тэр гээд жижиг зүйлд их анхаардаг шигээ жолооны хүрдний стандартад анхаарч ажилмаар байна.

Зочин
Зочин
2022-09-08 11:25

ene odoo huniig hot huduuguur ni yalgavrlan gaduurhaj bgaa yavdal bishuu, ted nar hotod orj irj bolohgyi yu, tegvel hotiin orkuud huduu ochihooroo bas undur mungu tuluh heregtei, sumtai ma l l, sumtai gehed bagadhaar yum bodoj olhiimaa umhii udeer chine, hurdan yhej dald oroosoi

zochin
zochin
2022-09-08 11:27

MAN neeree unen butehgui garuud yumaa uursduu tusviin mashinaar huuhdee hadam eejiigee ehneree duugee KM 00 hotiin tuvuur zuulguchihnu.
ardiin humuus km 15-45 tug bolij uzee s#a nar 24 ond bugdiig ni solih heregte

Зочин
Зочин
2022-09-08 11:37

Монгол улсын Үндсэн хууль зөрчдөг хэн бэ . Огцор , за йл , а лга бол тээглэсэн шаараа

Зочин
Зочин
2022-09-08 11:56

Түгжрэлд нөлөөлөх үү хахаха

Зочин
Зочин
2022-09-08 11:57

Ямар учиртай юм болдоо хөөрхийс зарим юмыг ойлгий гээд ч ойлгохгүй юм

зочин
зочин
2022-09-08 12:12

Ядарсан ард иргэдээ дарамт##хаас өөр зүйл толгойд нь ордоггүй туучий удирдлагуудыг яая даа Тэвчээр барагдах өдөр ирнэ шүү олгойнууд аа.

Зочин
Зочин
2022-09-08 12:51

Өндөр төлбөртэй их дээд сургуулиудын оюутны хөнгөлөлт-г яахаараа улс даадаг юм бэ? Тэгэхээр чинь нийтийн тээвэр нь дампуурах нь аргаггүйш дээ. Их дээд сургууль, хувийн дунд сургуулиудын тусгай зөвшөөрөлд нь оюутан сурагчдаа өөрийн тээврийн хэрэгслэлээр тээвэрлэх ш##гуур, шаардлагыг оруулах хэрэгтэй. Хичээлийн эхлэх, тарах цагуудад явдаг автобусаараа оюутан сурагч нь үнэгүй, бусад үед нийтийн тээврээр төлбөртэй явах хэрэгтэй. Өглөө автобусанд 2-хон бууд## газарт л оюутан, сурагчид дүүрэн чихээстэй, утсаа гөлрөөстэй явах юм. Их дээд сургуулиуд гаднах зогсоолоо төлбөртэй болгох хэрэгтэй. Хаа хаанаа хэн хэндээ хэрэгтэйш дэ. - Нийтийн тээврийн орлого нэмэгдэнэ. - Үйлчилгээ ч сайжирч, түүгээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдэх, машинтай явдаг хүний тоо буурахад ч бага ч гэсэн нөлөөлнө. - Оюутнууд ойрхон газар ##хаад эрүүл мэндэд нь ч хэрэгтэй. - Энэ бүхэн чинь эргээд түгжрэлд бага ч гэсэн эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Түүнээс ганц татвар, хураамжаар шийдэх асууд## биш шүү. Энэ авч хэрэгжүүлэх гээд байгаа арга хэмжээний чинь хариуд орон нутгийн дугаартай машин нэг ч байхгүй болоод л дуусах байх даа.

Зочин
Зочин
2022-09-08 18:14

энэ тэнэглэлээ даруй зогсоож ажлаа чадах хүнд өг.Ядарсан иргэдээ ингэж дарамтлах нь ядуу орны дарангуйл## мөн.Нөгөө "азжрг##тай УБ,монгол"хаачаа вэ???Өрөөнөөсөө гардаггүй тогтмол ц##интай та нарт болох л байх.Явуулын ажилтай хүмүүс яах болж б.на.Мэдээж татвар нэмбэл такси, барааны үнэ нэмэгдэх л болно.Ингэж ядарсан ардуудаа зовоох бодлого олдог тэнэгүүд сөнөтүгэй.Тэнэг чамд хэлье.Чи замаа сайжруулж жолооч нарын хариуцлагыг чангатга.Уулын ,яармагийн замаас 2-3газраар гүүрэн замаар төвөө холбо.Да хүрээгээс 22-ын товчоо хүртэл замыг гэр хороолол дундуур 4эгнээ зам,\энд өртсөн айлуудыг оронсууцанд оруул,\Говийн болон ТЭЦ-4-ийн замыг 4эгнээ зам болгож өргөн замууд УБ-ын хөндлөн тавиадхооронд нь гол газруудад холбо.Үүнийг зөв зохион байгуулах нь та нарын үүрэг ухаан.Зөвөлгөөн зөндөө б.на.

Иргэн
Иргэн
2022-09-08 20:49

Арай өөр арга олохгүй аргаа ядаж байх шив дээ. Өөрсдөө төлөх болов ...

Зочин
Зочин
2022-09-09 09:44

Хөдөөнмй шавар шавхай болсон , дүрэм мэддэггүй эргүү жолоочтой машинуудыг хот руу оруулахгүй байх хэрэгтэй.

Хотын иргэн
Хотын иргэн
2022-09-09 11:17

Хувийн дунд сургуулиудаа болиул 1-9 ангийн боловсролыг нь бүгд ижил аргаар заах хэрэгтэй . Тэгвэл дүүрэг дамнаж явахгүй ойрхон сургуульдаа сур##цана түгжрэл буурах 1 ш##тгаан
Төлбөр авч бгаа бүх их дээд сургуулиудыг хотын зах руу төвлөрсөн оюутны цогц хороололд шилжүүл тэгвэл 2 дахь томоос том түгжрирэл буурна
Хотын дотор бгаа авто замаа стандартат нийцүүл тэгвэл машины нэвтрэх хугцаа сайжирнадаа Эхний ээлжинд эндээс түгжрил бууруулах ажлаа эхлээд явб## энэ хөөсрөөд бгаа түгжирэл аяндаа буурч байрны ханш 1м2 үнэ буурна .

Холбоотой мэдээ

Back to top button