УЛС ТӨР

Монголыг АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийснийг БНСУ-ын тал сайшаажээ

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай 2022 оны есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулсан Cөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээ уулзалтад оролцжээ.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол нар хоёр талын уулзалт хийсэн байна. БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол хэлэхдээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалтай хамтран зохион байгуулсан “Хааны эрэлд-2022” хамтарсан сургуулилтад оролцсон явдлыг өндрөөр үнэлжээ.

Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэн, өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Дэд сайд Б.Баярмагнай хариуд нь Монгол, Солонгос хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн хэлэлцээний үеэр дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жун Собтой танилцах уулзалт хийж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэндчилгээг уламжилжээ.

Түүнчлэн тэрбээр Канадын батлан хамгаалахын дэд сайдтай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан төдийгүй Унгар болон Камбож Улсын батлан хамгаалахын дэд сайд нар, АНУ, БНСУ-ын Хамтарсан командлалын орлогч командлагч нартай танилцах уулзалт хийсэн байна. Сөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээ нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх олон талт аюулгүй байдлын батлан хамгаалахын дэд сайд болон судлаач, мэргэжилтнүүдийн түвшний яриа, хэлэлцээ юм.

Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд үнэлэлт, дүгнэлт хийх, олон талт яриа хэлэлцээг дэмжих, харилцан ойлголцол, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү уулзалт энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 48 улс, олон улсын 3 байгууллагаас дэд сайд болон эрдэмтэн, судлаачид оролцжээ. Энэ жилийн яриа, хэлэлцээ нь “Аюулгүй байдлын цогц сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх: Олон улсын эв санааны нэгдлийг дэмжих” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-09 17:12

мманайх өчүүхэншюээ г�##�уу дуурайж хөлөө хөлдөөншдээ

Иргэн
Иргэн
2022-09-10 12:27

ОХУ тай болохоор болохгүй, АНУ тай болохоор болно гэнүү, 2 хөрштэйгөө сайн харилцаатай л байх нь чух�##� биз дээ

Zochin
Zochin
2022-09-10 22:15

Ene mash zub uil ajillagaa manaid shuud ayul 2 hushoosl irne uuniig saarmagjuulah gants arga bol delhiin busad ulstai ene tentsuu hariltsah bidnii aidas tuhailbal binzen tos erchim huchinii horig g.m shaltgaanaas bolood haritsaj chadahgui baina

Холбоотой мэдээ

Back to top button