УЛС ТӨР

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга манай улсад айлчиллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2022 оны есдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай албан ёсны хэлэлцээ хийнэ. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын хууль тогтоох дээд байгууллага хоорондын болон хоёр талын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно.

Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм. Энэ нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргын түвшний есөн жилийн дараа манай улсад хийж буй айлчлал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-09-11 22:16

Монголчууд Хятадыг үзэн яддаг хирнээ хятадын цемент ба хятадын барилгын матери�##�аар барьсан орон сууцнуудад сүйд болно. Цэвэр монголоороо амьдрахын тулд хөдөө эсгий гэртээ амьдраач ээ!

Холбоотой мэдээ

Back to top button