УРЛАГ
"Трио" УСК “Тайландын Олон улсын кино наадам-2022”-д нэр дэвшжээ

Найруулагч Д.Баттөмөрийн "Трио" уран сайхны кино “Тайландын Олон улсын кино наадам-2022”-ын “Шилдэг Олон улсын кино” төрөлд нэр дэвшжээ. Энэхүү наадам нь есдүгээр сарын 15-19-ны хооронд
Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдах аж.
Үүнээс гадна тус "Трио" уран сайхны кино
- 2022.10.07-09-ны өдрүүдэд АНУ-д болох “Palm Springs International Down Syndrome Film Festival”-д
- 2022.10.14-23-ны өдрүүдэд Бүгд найрамдах Польш улсад болох “Варшавын Олон Улсын кино наадам”-д
- Эстоны алдартай "Хар шөнө" кино наадамд оролцох урилга аваад буй билээ.
Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.