ВИДЕО КОНТЕНТВИДЕО МЭДЭЭНИЙГЭМСПОРТ

Бичлэг: Уулчин Х.Бумхишигийг ийм зам туулж, аварчээ

Киргизстан, Тажикстаны нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Х.Бумхишиг хэмээх монгол залуу 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсан. Долоо хоног гацсан түүнийг Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э.Даваадорж нар баг бүрдүүлэн ажиллаж, залууг аварсан юм. Тэд залууг ийм зам туулж аварчээ.

Аврах ажиллагаа дууссаны маргааш Памирын нуруунд хүчтэй шуурга болсон байна. "Хэрэв аврах ажиллагаа нэг өдөр хожимдсон бол аврах боломжгүй болох байсан" хэмээн Киргизийн Онцгой байдлын албанаас мэдээлжээ.

Аврах багийнхан очиход Х.Бумхишиг майхнаасаа гарч чадахгүй, ус буцалгаж уугаад, хоол ундгүй сууж байсан тухай С.Ганхүү хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Тэд шуурхай ажиллаж, Б.Бумхишигийг Оше хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд урдчилсан байдлаар гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэх онош гарсан. Эмнэлгээс тээвэрлэх боломжтой гэсэн тул өнөөдөр /2022.09.15/-ийн нислэгээр эх орондоо ирэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цэцэг
Цэцэг
2022-09-17 10:56

Дураараа тэнэж бу######д ч өартөө ч гай тарихаа болимоор пм

Иргэн
Иргэн
2022-09-17 15:29

Аварсан уулчид мундаг бна. Бумхишиг үхсэн ацаа хийж тэнэж явсан юм бэ. Тэгээд үхэх мөрөөрөө үхэхгүй бөөн зард#### чирэгдэл болох юм. Бусаддаа гай болж амьдардагаа болиосой.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x