Нийгмийн

“Netflix”, “HBO” тэргүүтэй компанийн төлөөлөл Л.Оюун-Эрдэнэтэй уулзаад юу ярив

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар дэлхийн томоохон студи, продакшн, компанийн найруулагч, продюсер, удирдлагууд манай улсад ирээд байна. Тодруулбал,

  • “Paramount Pictures”-ийн “MTV” энтертайнмент студийн продакшн хариуцсан дэд захирал Carlos Lugo
  • “Netflix” компанийн менежер Songlee Lee
  • “Warner Bros Discovery” компанийн олон улсын контент хариуцсан дэд захирал Carrie Regan
  • “HBO Маx, Warner Bros”-ийн продакшн хариуцсан менежер Krutin Patel
  • Найруулагч Peiter Sebastian
  • “Living films”-ийн туслах найруулагч Аpinat Siricharoenjit нар ирээд буй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдний төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцсан байна.

Дэлхийн кино урлагийн чиглэлийг тодорхойлогчид ямар байр суурь илэрхийлэв?

  • Монголын кино урлагийн салбарыг шинэ шатанд гаргах, дэлхийд толилуулахад дэмжлэг үзүүлнэ
  • Монголд зураг авалт хийх таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцолжээ.

Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох нь Монгол Улсын Засгийн газрын чухал бодлогын нэг гэдгийг Ерөнхий сайд онцлон хэлсэн байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-15 16:53

HBO Max iinhan lav Mongold internet bhiig haraad gaihaj baigaa.

Холбоотой мэдээ

Back to top button