СПОРТ

М.Лхагвагэрэлд бэлтгэл хангагч ХЭРЭГТЭЙ

Өнгөрсөн долоо хоногт “Белград 2022” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, олон түүхэн амжилтуудын эзэн болцгоосон.

Энэ удаагийн ДАШТ-ээс манай баг тамирчдаас эмэгтэй чөлөөт бөхийн 50, 53 кг-д Д.Отгонжаргал, Б.Хонгорзул нар мөнгө, эрэгтэйчүүдийн төрөлд 125 кг-д М.Лхагвагэрэл мөнгө, 57, 61 кг-д З.Занабазар, Н.Наранхүү нар хүрэл медаль хүртсэн юм.

Эдгээр бөхчүүд дотроос хамгийн анхаарал татаж буй бөх нь яалт ч үгүй М.Лхагвагэрэл. Учир нь манай улс чөлөөт бөхийн төрөлд бараг л хүнд жингийн бөхгүй болчхоод байсан юм. Тэгвэл М.Лхагвагэрэл энэ айдсыг нам дарж 125 кг жингээс мөнгөн медаль хүртэв.

Цаашдаа бэлтгэл сургуулилалт, чөлөөт бөхийн бодлого зөв явж чадвал тэр дэлхийд ноёлох, босоо аварга болох нь цаг хугацааны асуудал болжээ. Хамгийн гол зүйл нь түүнд бэлтгэл хангагч хэрэгтэй. Хүнд жинд олимп, дэлхийн аваргад явах болзол хангасан ганц тамирчинд нь бэлтгэл хангагч олдохоо байсан нь үнэн. Доод жингийнхэн нь бэлтгэл хангалцахаар бэртэж гэмтчих гэдэг тул баргийн хүн түүнд ойртохгүй нь нэг зовлон болж орхив. Яг үүнтэй адил жишээ л гэхэд Рио 2016 олимпын наадамд +100-гийн бөх Б.Тэмүүлэн тракторын дугуйтай ноцолдсоор явсан гэдэг.

Тиймээс хүнд жингийн бөхчүүд өөдөөс нь тулж болох, өргөж шидэн, ачаалал авч болох хамгийн хүнд гэсэнтэйгээ ноцолдох маягаар бэлтгэл хийдгийг олон хүн хэлээд байгаа юм. Мөн түүнээс гадна үндэсний бөхөд маш их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг тул амжилт гаргачихаар залуус нь төдийлөн их спортод хөл тавихгүй, тэр ч битгий хэл хүнд жингийн бөхчүүдэд бэлтгэл хангагчаар ирээч гэхэд тойрч зугтаадаг сурагтай.

Иймээс чөлөөт бөхийн холбоо энэ асуудалт нэн тэргүүний анхаарлаа хандуулах цаг нь болсон бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-20 09:14

Одоо нэг спортын яамтай болсон юм хойно анхаарах байгаа даа

ҮНЭН
ҮНЭН
2022-09-20 09:49
Reply to  Зочин

ЯАМТАЙ БОЛОХООР СӨНӨДӨГ ГЭЖ МЭДЭХГҮЙ ЮУ ХАХА

Зочин
Зочин
2022-09-20 10:13

Улсын хөрцага зоригт бна энийг гэрээгээр хийх ёстой бэлтгэл хангагч хоосон хоцордог тогтолцоог х�##�ах бай шагн�##�ын 40 % ийг авах

Зочин
Зочин
2022-09-20 10:14

Энэ з�##�уу мэхэнд үлдэцтэй, хүний �##�даан дээр овоо ажиллаж байгаа харагдсан, цаашид өөрөө мэх хийж хөлд орж явж барилдах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг саяны фин�##�ийн барилдаан давтагдах болно

Зочин
Зочин
2022-09-20 10:14

Үндэсний бөхийн з�##�уучууд зөндөө байгаа биздээ ц�##�ин өгөөд аваад бэлтгэл хийлгээч

Зочин
Зочин
2022-09-20 10:14

Бэлтгэл хангагч байгаа ш дээ, байгаад ийм амжилт үзүүлж байгаа, бүүр өрсөлдөгч ч байгаа, баянхонгорын шинэ начин ялаад аварг�##�ж байсан

Зочин
Зочин
2022-09-20 13:07

Ene saihan zaluu Paris iin olimpoos Altan médaille avah bolomj duuren baina

Зочин
Зочин
2022-09-20 14:02

Holboo ch barag nemergui dee

Зочин
Зочин
2022-09-20 16:24

Баянхонгорын Батмагнай гээд з�##�уу Лхагвагэрэлээс чөлөөт бөхийн мэх, технникийн хувьд хол илүү юм байна лээ шүү

Зочин
Зочин
2022-09-22 23:46
Reply to  Зочин

Даанч тэр чинь 125 биш жулдана

Зочин
Зочин
2022-09-20 23:28

Монголоор дуурэн явдаг жорлонгууд байхад бэлтгэл хангагч олдохгуй байна гэж юу байдаг юм бэ, нэгэнд нь хэдэн цаас амлаад зовлогыг нь ашиглахгуй юу, менгенд дургуй бех гэж байхгуй биз дээ, шун�##�даа хетледеед ирж л таарна ш дээ

Зочин
Зочин
2022-09-22 05:40

Хүнд жинтэй Үндэсний бөхийн тамирчид зөндөө Өсөхбаярыг оруулсан ч яадгийн

Холбоотой мэдээ

Back to top button