НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Н.Цогбадрах: Хавхаар тарвага агнаж, идээд өвдсөн 29-тэй залуу эмчлүүлж байхдаа амиа егүүтгэсэн

ЭМЯ болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл хийлээ. 2022 он гарсаар Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаас тарваган тахлын үүсгэгч нян илрүүлсэн. Энэ өвчлөл нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэх эрсдэл байгааг тэд мэдээллээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар манайд 147 удаагийн дуудлагаар хянан шалгах постуудаар хот руу орж ирэхийг завдсан 827 ширхэг тарвага хураагдсан. Хот суурин газар руу тарваган тахал зөөвөрлөгдөх өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна. Тарвага агнах хорионы хугацаа дуусаагүй байгаа ч гэсэн агналт маш их байна.

Мөн сум үнэтэй байгаа учраас хавхаар агнах тохиолдол маш их байна. Энэ тохиолдолд халдвар авах тохиолдол маш их байдаг. Он гарсаар тарваган тахлын зургаан сэжигтэй тохиолдол гарсан. Ховд аймгийн цэцэг болон Жаргалант суманд тарваган тахлын хоёр тохиолдол бүртгэгдлээ. Эхний өвчтөнөө тусгаарлаад, эмчлээд, өнөөдрөөс хөл хориог цуцалсан. Биеийн байдал гайгүй болсон. Хоёр дахь тохиолдол нь Мөст суманд хавхаар тарвага агнаад, махыг нь идсэн хүн нас барсан. 40 гаруй хавьтагчтай байгаа. Зам харилцаа сайжирсантай холбоотойгоор хүмүүсийн хөдөлгөөн ихэссэн. Жаргалант сумаас илэрсэн тохиолдлын нэгдүгээр хавьтал Улаанбаатар хотод орж ирсэн байгаа юм. Маршрутын дагуу шуурхай тогтоогоод хавьтал болсон хүмүүс, айлд халдваргүйжүүлэлт хийгээд, шинжилгээнд хамруулаад байна.

Есдүгээр сарын 17-нд Ховдын Мөст суманд хавхаар тарвага агнасан залуу замын унаагаар Ховд аймгийн төв рүү орж ирсэн. Тэнд хэвтээд, эмчилгээ хийлгэж байсан. Анхны үзлэгээр булчирхайн хэлбэрээр өвдсөн гэж үзсэн учраас сорьц аваад мөн байна гэсэн анхны онош тавьсан. Онош батлагдаад эмчилгээ хийлгэж байхад тухайн өвчтөн амиа егүүтгэсэн. Үжил хэлбэрийн үед тархинд хүчтэй хордлого үүсдэг учраас сэтгэцэд өөрчлөлт ордог. Энэ байдлаасаа болоод өрөөндөө амиа егүүтгэсэн байсан. Шүүх, хууль хяналтыхан ажиллаж байна.

Тарвага бол 4-5 кг, хүн идээд цадаад байхаар хоол биш. Үүний төлөө явж байгаад амь насаараа эрсдээд, ойр дотны ах дүүс, бусад хүмүүсээ өвчлүүлээд, улс оронд ноцтой хохирол учруулах эрсдэл үүсгээд байна. Тиймээс иргэн бүр сонор сэрэмжтэй байх нь чухал байна.

Ховд аймагт тарвага агналтыг бүрэн зогсоогоод байна. Нэг айлын дуудлагаар очиход гаднаа хөргөчиндөө 20-30 тарвага хадгалчихсан байж байна. Тимээс хот руу зөөвөрлөгдөх эрсдэл маш их байна" гэлээ.

Халдвар авсан хүн дунджаар 2-3 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг байна. Булчирхайн хэлбэрийн үед булчирхай томордог. Толгой, өвдөх, чичрэх шинж тэмдэгтэй. Уушигны хэлбэрийн үед цустай цэр гарч, өндөр халуурна. Ханиалгана. Үжил хэлбэрийн үед өндөр халуурна. Цусархаг тууралт гарна. Олон эрхтний дутагдалд орно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-09-20 13:12

Bitgii hudlaa yriad baigaarai. Ar geriinh ni hun tuhain ued emchilgee hiihgui 3 tsag gantsaarang ni tusgaarlah uruund tugjeed tsag hugatsaa aldsanaas mash huchtei uvdultiig tesverleh argagui bolj amia eguutgesen gesen shuu. Odoo arisaa hamgaaldag tehnologioroo nas barsan hun bolon tuunii ar geriinhniig buruutgah ni. Tuslamj husseer baital tuslaagui bol ymar arga hemjee avdag talaar eruugiin huulind zaasan baigaa.

Tojig
Tojig
2022-09-20 13:33

Muu parasite uud uch gej chaaj magadgui

Зочин
Зочин
2022-09-20 13:47

Зоонозын өвчин судл�##�ын үндэсний төв урьдчилж анхааруулж, хор хөнөөлийн нь т�##�аар бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурт�##�чилгаа танин мэдэхүйн чиглэлийн мэдээлэл гаргаач ээ. Хүмүүс тарваганы мах идэж өөртөө, гэр бүлдээ, нийгэмд том эрсдэл бий болгож байна.

Зочин
Зочин
2022-09-20 14:33

Emchilj baih uyer gej ..aajine

Зочин
Зочин
2022-09-20 21:54

Идэх мах олдохгүй турж үхэх гээд том зурам идэх хэрэг юу байна

Холбоотой мэдээ

Back to top button