ЭДИЙН ЗАСАГ

Бодлогын хүү нэмэх "хоцрогдсон" арга арилжааны банкнуудад л ашигтай

Өчигдөр /2022.09.20/ Монголбанк дахиад л бодлогын хүүг нэмлээ. Ингэснээр 12 хувь болж байна. Инфляц өндөр, эдийн засагт мөнгө эргэлдэхгүй байгаа нь үнэн. Гэвчиг "Бодлогын хүүг чангалбал инфляц буурдаг" гэсэн Америкийн эдийн засагчдын онолыг баримталсаар бид 30 жилийг үдэв ээ.

Хамгийн сүүлд бодлогын хүү ийн өндөр байсан нь 2018 онд юм. 10-11 хувийн хооронд хэлбэлзэж байсан ба 2017 онд бүр 14 хуввд хүрээд байлаа. Энэ жилүүдэд эдий засаг тэлээгүй, эсрэгээрээ арилжааны банкнуудын зээлийн хүү өссөнөөр иргэд ч, ААН-үүд ч санхүүгийн хувьд хүндэрч, эдийн засагт эргэлдэх мөнгөний урсгал тасалдаж байв.

Улмаар цар тахлын жилүүдэд орлого нь тасарсан ард түмнээ хөсөр хаячихгүйн тулд бодлогын хүүг шат дараатай буулгасан. Энэ нь банкнуудад ашиггүй туссан ч нөгөө талаас нь "10 их наядын хөтөлбөр- гаргаж, ТБҮЦ-ыг тэдэнд өндөр хувийн хүүтэй хадгалуулж, "вакцин" хийсэн байдаг.

Одоо арай нэг эдийн засагт гэрэл гэгээ гийх нь үү гэтэл бодлогын хүүгээ өсгөсөөр байхаар шийджээ, Монголбанк. Энэ хэрээр дахиад л арилжааны банкнууд хожиж, иргэд нь, ААН-үүд нь, бүтээгчид нь хүнд үеийг туулна.

Инфляцыг бууруулахад барууны биш Монголын эдийн засагт тохирсон онолыг баримтлах нь чухал юм л даа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button