Нийгмийн
Цонхоор үсрэх гэж байсан сэтгэцийн өөрчлөлттэй иргэнийг буулгажээ

Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг онцгойгийнхон буулгажээ.
Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрны тавдугаар давхрын тагтнаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 10:42 цагт онцгой байдлын газарт иржээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 11:00 цагт очиход тус байрны оршин суугч Н /22 настай эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ нь тавдугаар давхрын цонхноос унах гэж байсныг ярилцлага хийн буулгасан байна. Улмаар тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
eeeeeee burhan min gej
Азтай золиг юмдааа