УРЛАГ

“Синдром” арт шоугаар модернизмын төлөөлөгчдийг танилцуулна

“Синдром” арт шоу есдүгээр сарын 28-ны өдөр 15:00 болон 19:00 цагт Корпорейт Конвеншн центерт болно.

"Синдром" арт шоу нь модернизмын төлөөлөгчдийг олон нийтэд сонирхолтой лекц болон урлагийн хөтөлбөрүүдээр танилцуулах зорилготой соён гэгээрлийн үйл ажиллагаа юм. Энэ удаагийн "Синдром" арт шоугаар модернизмын төлөөлөгч Пабло Пикассо, Марк Шагал болон Анри Матисс нарыг танилцуулна.

ХХ зууны модернизм урлагийн томоохон төлөөлөгч болох Пабло Пикассо, Марк Шагал болон Анри Матисс зэрэг алдарт зураачдын намтар түүх, бүтээлүүдийн тухай лекцийг ОХУ-ын ‘’Илья Репиний нэрэмжит Дүрслэх Урлагийн Академийн’’ Доктрант, Урлаг судлаач М.Амина медиа арт бүтээлтэй хослуулан танилцуулах аж.

Мөн модернизм чиглэлээр бүтээлээ туурвиж буй Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Анри Матиссын уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн модерн бүжиг, Пабло Пикассогийн уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн бүжигчин Н.Баярбаатарын контемпорари бүжиг, уран бүтээлч Я.Булганы өрөг бүтээл, уран бүтээлч Ц.Даваажаргалын саунд арт бүтээлийг ‘’Синдром’’ арт шоугаар толилуулна.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 22, 2022 10:29

Ёстой гоё!

Зочин
Зочин
9 сар 22, 2022 10:30

Oh yeeeees huleej bailaa

Зочин
Зочин
9 сар 22, 2022 10:31

Мундаг бүсгүй .

Зочин
Зочин
9 сар 22, 2022 10:31

Ярианд нь бүр дурлаад байдагийм????????????үнэхээр гоё

Зочин
Зочин
9 сар 22, 2022 10:31

Erch hvch erdem medleg bvgdiig bvrdsen dvvd amjilt hvsie

Зочин
Зочин
9 сар 22, 2022 10:31

амжилт хүсье

Зочин
Зочин
9 сар 22, 2022 10:32

Мөн ч их хүлээлээ дээ үзэх нь дэээ

Холбоотой мэдээ

Back to top button