НИЙГЭМ

Тарваган тахал туссан нэг хүнийг 70 саяар эмчилдэг байсан гэв

Ховд аймагт тарваган тахлын хоёр тохиолдол батлагдсан. Батлагдсан тохиолдлууд өөр сумынх бөгөөд нэг нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Нэг нь эмчлүүлж байхдаа амиа егүүтгэсэн юм.

Талийгаачийн ойрын хавьтал 40 хүн байгаа бөгөөд нэг нь Улаанбаатарт ирсэн. Жижиг тэргээр нийт тавуулаа ирсэн бөгөөд замдаа хоёр удаа цайны газар орж, хоол идсэн. Улмаар Баянзүрх дүүрэгт ирсэн гэх мэдээллийг албаныхан өгөөд буй юм. ЗӨСҮТ маршрутынх нь дагуу халдваргүйжүүлэлт хийж, шинжилгээнд хамруулсан байна.

Бид Улаанбаатарт ирээд буй нэгдүгээр хавьтлаас давтан шинжилгээ авсан эсэхийг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрахаас тодрууллаа.

Ингэхэд "Улаанбаатарт ирсэн нэгдүгээр хавьтлын эхний шинжилгээ сөрөг гарсан. Тусгаарлагдаж байгаа. Давтан шинжилгээ авах эсэхийг биеийн байдлыг нь харж байж болно. Эхний шинжилгээ сөрөг гарсан тул тухайн хүнтэй хамт ирсэн хүмүүсийг тусгаарлах шаардлагагүй. Хяналтад байлгаж байгаа" гэв.

Тарваган тахал туссан нэг хүнийг хэдэн төгрөгөөр эмчилдгийг тодруулахад "Өмнө нь 70 сая зарцуулагддаг байсан. Энэ дүн өссөн байх. Өнөө жилийн тухайд зардал, тооцоолол хараахан хийгдэж дуусаагүй байна" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-23 08:42

Тарвагачдыг устга

Хариулт
Хариулт
2022-09-23 11:22
Reply to  Зочин

Тарвагачидыг устгах уу ,тарвагаа устгах уу.Байг�##�ь хүний зохилдлогоо гэж байдаг.М�##�аар БАЯН орон тарвага идэхдээ тулахгүй баймаар .ковидоос тарваганы мах хамга�##�даг гэж худлаа шүү.

Зочин
Зочин
2022-09-23 09:37

Barag ng sumiiig buren tohijuulah mongo bn shdeeee

Зочин
Зочин
2022-09-23 09:38

Анчидад авдаг арга хэмжээг хуулиар нь маш сайн чанг�##�ах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-23 09:38

Тэр тусмаа орон нутагуудад их тарваганы ан хийгээд заншчихсан луйгар гаруудыг болиулмаар юм

Зочин
Зочин
2022-09-23 09:39

Тарваган тах�##� хүн тусчихв�##� ернь их үнэтэй эмчилгэдэг гэсэн үг үү

Зочин
Зочин
2022-09-23 09:50

Yanaaa busdiiin amian bodoj bayjah gsn argaas bolj engiin irged hohirohwui dee

Холбоотой мэдээ

Back to top button