НИЙГЭМ

Иргэний мэдээлэл: "E-mongolia", ТҮЦ машинаас авсан лавлагааг Төрийн банк хүчингүй гээд үйлчилсэнгүй

Иргэн С манай редакцад хандлаа.

Тэрбээр Төрийн банкны данснаасаа гүйлгээ хийж чадахгүй байгаа аж. Тодруулбал, иргэний үнэмлэхээ гээчихсэн тул "E-mongolia"-аас иргэний үнэмлэхийн лавлагаа аваад Төрийн банк дээр очтол иргэний цахим үнэмлэх, гадаад паспортоос өөр бичиг баримтаар үйлчлэхгүй гэжээ. Энэ нь тус банкны дотоод журам хэмээжээ.

Тэрбээр энэ талаар "Асуудлын гол нь бусад банк зүв зүгээр иргэний үнэмлэхийн лавлагаагаар үйлчилж болоод байхад Төрийн банк төрийн лавлагааны платформ болох "E-mongolia"-аас авсан цахим үнэмлэхийн лавлагааг хүчин төгөлдөр биш хэмээгээд үйлчилсэнгүй. Хотын төв рүү орж, ТҮЦ машин хайж явсаар хурууны хээгээ уншуулж, лавлагаа аваад очтол дахиад үйлчлэхгүй гэлээ.

Тэгэхээр нь үнэмлэхийн лавлагаагаараа тус банкнаас карт захиалах гэж үзлээ. Бас интернэт банк нээлгэх гэж үзлээ. Бас л болохгүй гэнэ. Иргэний цахим үнэмлэх, гадаад паспортоос өөр бичиг баримтаар үйлчилдэггүй юм байх. Дотоод журам тийм гэнэ ээ. Иргэндээ ингэж хүндрэл чирэгдэл учруулж байна. Ганц надад ч тохиолдсон явдал биш. Гэр хороололд иргэний үнэмлэхээ гээчихсэн зөндөө буурай нар тэтгэврээ авч чадахгүй байна. Ядаж байхад захиалсан иргэний үнэмлэх ямар удаж байж гардаг билээ.

Хамгийн тэнэг нь: Улсын бүртгэлийн газар руу очоод тамгатай лавлагаа авчирвал нэг удаа үйлчилж болно гэж байгаа юм. Тэр тамгатай лавлагаа нь ТҮЦ машины лавлагаа. Дээр нь нэг тамга дараад л өгчихдөг юм байна. Түүнийг авахын тулд банканд дугаарлаж, дугаарлаж 5000 төгрөг тушааж байх жишээний.

Ямар ч уялдаагүй, иргэндээ төвөг учруулсан дүрэм журам ярих юм. Цахим үндэстэн гээд л байдаг. Тэгсэн хэрнээ төрийн хэрэглээнд нэвтрүүлсэн цахим үнэмлэхийг Төрийн банк хүчингүй гэж үзэж, яг адил тамгатай цаасны төлөө өчнөөн цагийг минь "хулгайлж" байх юм" хэмээв.


Иргэний үнэмлэхээ гээсэн иргэн "E-mongolia" болон ТҮЦ машинаас авсан лавлагаа барьж очоод банкнуудаас үйлчилгээ авч болох эсэхийг дараах дөрвөн банкнаас тодрууллаа.

  • ХААН банк: "E-mongolia", ТҮЦ машины лавлагаагаар үйлчилнэ.
  • Төрийн банк: Тухайн иргэний мэдээлэл бүрэн шинэчлэгдсэн бол ТҮЦ машины лавлагаагаар үйлчилнэ.
  • Худалдаа хөгжлийн банк: "E-mongolia", ТҮЦ машины лавлагаагаар үйлчлэхгүй.
  • Голомт банк: E-mongolia", ТҮЦ машины лавлагаагаар үйлчлэхгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
9 сар 23, 2022 14:08

Тэгвэл ТҮЦ машины лавлагаа ямар хэрэгтэй юм, хүнд сурт�##� иргэнээ ээлгүй банкууд

Зочин
Зочин
9 сар 23, 2022 14:46

Төрийн банк дампуу2 хөгшчүүлээ цахимаар байр гэрлийн мөнгөө төл гээд үйлчлэхээ больсон их л завтай сууж байлаа

Зочин
Зочин
9 сар 23, 2022 14:47

Энэ төр ийн ам, ажил 2 нь �##�д зөрхиймаа

Зочин
Зочин
9 сар 23, 2022 14:47

Жолооны үнэмлэхээ бас Иргэний үнэмлэх шиг адилхан хүчин төгөлдөр болгоочээ

Зочин
Зочин
9 сар 23, 2022 14:47

Иргэний мэдээлэл бүрэн шинэчлэгдсэн гэдэг нь ямар учиртай юм бол

Зочин
Зочин
9 сар 23, 2022 14:48

Одоо ийм хуучин шиг үзлэээ болиоч хаан болон төрийн банкныхан. ОРчин үеэ мэдэрч амьдармаар юм

Зочин
Зочин
9 сар 23, 2022 14:57

Угаасаа ихэнх банк тооцохгүй шд. Ингэж хэл ам хийж явж байхаар иргэний үнэмлэхээ захи�##�на биз дээ.

Зочин
Зочин
9 сар 23, 2022 16:37

Маш сайн ш�##�гах хэрэгтэй. 1991-2015 онуудуд нийгмийн даатг�##�ынхан үхсэн хүн ба хуурамч хий хүн ашиглаж олон тэрбум идэж ашигласан арга з�##�ьтай адил юм гарч ирэх тул сайн ш�##�га.

Холбоотой мэдээ

Back to top button