Нийгмийн

Хагалгаа хийсэн эмч өвчтөнөөс мөнгө авсан хэмээн ял сонсчээ

       Иргэн Мөнх нь 2018 оны тавдугаар сард хөлөө гэмтээн улмаар мэс засалд орсон бөгөөд тухайн үед эмчлэгч эмч Ганаад хандан “Танд маш их баярлалаа, та надад дансаа өгөөч” гэснээр эмчлэгч эмч Ганаа нь өвчтөн Мөнхөөс 500.000 төгрөгийг Хаан банкны дансаараа шилжүүлэн авсан. Мөн хоёр жилийн дараа буюу 2020 онд хөлийн шилбэний хадаасаа авхуулахаар урьд хагалгаа хийсэн эмч болох Ганаад дахин 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Эмч Ганаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өвчтөнөөс хоёр удаагийн үйлдлээр нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. 

    Шүүгдэгч Ганаа нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд тус тус заасан “үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах..., мөн “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн. 

    Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

      Иймд шүүхээс шүүгдэгч Ганааг гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Хураангуйг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-23 13:03

Хэдэн зуун саяын авилга өгч ав�##�цдаг эрх баригчдаа яллаач новшнууд аа. Ганц саяын ц�##�интай эмчид хатуурхаад яахын

Del
Del
2022-09-23 13:17

эмч нар байнга авилга авдаг шүү дээ (улсын эмнэлгэ)

zochin
zochin
2022-09-23 14:20

Наркоз хийсэн эмч нь хүртэл нэхэж авдаг 1-r emneleg

Зочинhg hg
Зочинhg hg
2022-09-23 14:37

эмч нар бол ямагт хахууль харж эмчилгээний чанартай эсэийг тооцдог муу бэртэгчингүүд болсон шүүдээ. Одоо дансаар л гүлгээ ийж байх нь зөв. дараа нь .... ха ха

зочин
зочин
2022-09-23 14:45

хаг�##�гаа:бүх үйлчилгээний жишиг тарифтай зуучлагч эмч нартай ш дээ бүх эмнэлэг

Зочин
Зочин
2022-09-23 15:33

Мэс заслын бүх эмч нар хахуул авилга авдаг энэ бол хуулиас илүү хууль болоод 20 гаруй жил болж байна. Толгойтой болгон эмч нарт хахуул өгдөг. Үүнийг хүн болгон мэднэ.

Зочин
Зочин
2022-09-23 19:25

Эмч нараа дэлхийн жишгээр ц�##�инжуулчих аа.

Зочин
Зочин
2022-09-23 21:57

ЗА ЗЗЗ ЮУН СҮРТЭЙ ЮМ ИЙМХЭН МӨНГӨ БОЛ МАНАЙ АВИЛГАЧДЫН ХОЛБООНЫ ДҮРМЭЭР БОЛ НЭГ АЯГА КОФЕНЫ МӨНГӨ БОЛИОЧ ӨВЧТӨН ӨӨРӨӨ ЭРҮҮЛ САРУУЛ БОЛЬЁО БИ ГЭЭД ХЭДХЭЭН ЖИЖИГ БУТАРХАЙ АРАВТ ХОРЬТ ӨГСӨН БАЙНАШТ БОЛЬ НААДАХАА БИД НАР ШИГ ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ШААВАЛ ЭНЭ ЭМЧИД БУУДАН ӨГӨХНЭЭ ИНЭЭД ХҮРЧИХЛЭЭ АВСАН МӨНГӨНӨӨС НЬ ХЭД ДАВСАН ТОРГУУЛЬ ЧААЖЭЭ БИТГИЙ ИНЭЭД ХҮРГЭЭД БАЙГААЧДЭЭ ТОГЛООД БАЙГАА ЮМ УУ? ХАРИН АЛБАН ТУШААЛ ДЭВШҮҮЛЭЭД МАНАЙ НАМД ЭЛСҮҮЛЬЕ АВИЛГА ХЭЭЛ ХАУУЛЬ МАНДАН БАДРАГ ЧАА ЧАА БАС ДАХИН ХУВХАЙРТАЛ НЬ ЧААХ НЬ БИДНИЙ АЛТАН ЗАРЧИМ

Холбоотой мэдээ

Back to top button