Нас барагсдын мэдээллийг "зардаг" гэх С.Ариунболд Т.Бат-Идэрийг ажилд авчээ
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэдгийг бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, эл хэрэгт холбогдон шалгуулж буй 14 хүний дотор Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд болон ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэр нар байгааг баттай эх сурвалж мэдээлсэн. С.Ариунболдын хувьд тус төвд орлогч даргаар ажиллаад 16 жил болж байгаа юм. Тэдний талаар өмнөх нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.
Т.Бат-Идэрийн хувьд С.Ариунболдын маш сайн найз гэх мэдээлэл байгаа бөгөөд эл хэрэгт холбогдон АТГ-т шалгуулах болсноор түүнийг ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргын албан тушаалаас нь чөлөөлжээ.
Тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаж, Шуурхай удирдлагын мэдээллийн төвийн 103 хариуцсан даргаар ажиллаж байсан нь учиртай аж. Учир нь тэрбээр их эмч мэргэжилтэй юм байна. Тиймээс ч авлигын хэрэгт шалгуулж, ажилгүй болсон түүнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд "татаж авчээ". Өөрөөр хэлбэл, Т.Бат-Идэр нь өдгөө Нийслэлийн түргэн тусламжийн төвд эмчээр ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.
-ЦАГДААД ИРСЭН ХҮН НАС БАРСАН ДУУДЛАГЫГ ДАМЖУУЛДАГ БАЙЖЭЭ-
Гэртээ нас барсан иргэдийн дуудлага мэдээлэл зайлшгүй цагдаагийн байгууллагаар дамждаг. Өөрөөр хэлбэл хүн нас барсан тохиолдолд цагдаагийн 102 дугаарт залгаж энэ талаар мэдэгдэж, цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгадаг.
Тэгвэл ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэр нь тэдгээр дуудлагаас хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн талийгаач нарын гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг нэр бүхий компаниудад өгдөг байсан гэх. Улмаар талийгаач нарын ар гэртэй буяны байгууллагаас холбогдож, утасны дугаарууд руу нь буяны үйлчилгээ үзүүлнэ гэх мессеж илгээх байдлаар холбогдож, цогцсыг эмнэлгүүдийн морг руу хүргэх үйлчилгээ үзүүлж, түүний оронд ар гэрийхнээс нь төлбөр авч, ажилладаг байсан бололтой.
Үүнийхээ төлөө нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэр нарын 14 хүн буяны компаниудаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдоод байгаа нь энэ. Прокурорын байгууллагаас хэрэгт хяналт тавиад, тун удахгүй шүүхийн байгууллага руу шилжүүлэх биз ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бузарын хүүрнүүд бурхан болоочоор хөлжигсөд яаж хоолойгоор нь хоол орно оо
Гуцаач ээ. Хөлжөөд байх юу байсын. Цагаа тулахаар хүүр зөөх машин олддоггүй л байхгүй юу. Эрэлт хаана байна тэнд зах зээл. Зөв ажиллагаа байна. Мангар сэтгэхүйгээрээ дандаа юмыг харлуулж байхаа боль дуракаа
Mungu olj baiwal yu ch hiihees butsahgui zavaan har shaarnuud yumdaa.iimerhuu mungunii shunaltai hurgan darga nar ih baigaadaa shalgaj hariutslaga uureh heregtei buzar
iim novshnuudiig shorond hiih heregtei gei
yaadiin yor ni. Ene yls chn uhsen hun baitugai amid hun zuuh turgenii mashingui bdag shd. Sandarch tevdej bhd tiim gazraas uilchilgeenii sanalireed saihan l yum bn le. Durgui bol avahgui bj bolno shd. Ene humuusiin byryy gej bodohgu bn
Зах зээлийн нийгэм хүмүүсийг мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болгож бх шиг. Соц нийгмийн үед арай ийм байгаагүй дэ. Хүний мөс чанар хүртэл хог болох юм да.
Энэ Ариунболд бизнес сэтгэлгээ сайтай хүн бололтой. Бурхан болоочоор хүртэл бизнес хийдэг. Найзууд нь бас адилхан тэрэгний дугуйнууд байгаадаа.
амьдр�##� дээр машин тэрэг олдохгүй хэцүү л байдаг шүү би энэ үйлдлийг ноцтой гэж үзэхгүй байна
Эзэнгүй төрийн эмгэнэл гэж. Төрийн байгууллагууд шат шатандаа л мөнгөний төлөө ажиллаж байхад
Яасан ч хүнээ барчихсан , даанч ичгэвтэр , муухай аргаар мөнгө завшигчид вэ!!! Хүний үхлийг авилг�##� болгон мөлжигсөд ямар гээч тамд унаж тарчлах болоо!!! Үйл бүхэн үртэй гэдгийг мэдлэг л байлтай. Уншихахс ой гутаж байна!!!!
Буяны ажилыг хувийн компаниудад даатгаснаас болж , хот газарт үхэл , зовлон , бизнес болж ххувирсан. Маш олон хүмүүс энэ мөнгийг нь дийлэхгүйгээс болж , үхсэнээс ч хэцүү зовлонд унаж байгаа. Үүнийг төр нь бараг мэддэггүй байх аа. Монгол хүний зовлон даахын аргагүй болж байна.
Yadiin, taliigchiin tald heregtei bval uimeldsen ulsuudad medeelel sanal ireed ajlig n hunguvchluh yum bish uu
ЗАСС, БИТГИЙ СҮРЖИГНЭЭД БАЙ, ХҮҮРЭЭ ХААШ НЬ ХЭНЭЭР ЗӨӨЛГӨХҮҮ ГЭЭД ИЙШ ТИЙШ УТАСДААД, ЛАВЛААД БАЙХ ХЭРЭГҮҮ. ХЭРЭГТЭЙ БОЛООД Л ИЙМ ҮЙЛЧИЛГЭЭ БАЙГААШДЭЭ. ДУРГҮЙЦЭЭД ШҮҮМЖЛЭЭД БАЙГАА НӨХДҮҮД ӨӨРСДӨӨ ХҮҮРЭЭ ҮҮРЭЭД ЯВЦГАА. ҮХСЭН ХҮНЭЭ 103-ААР ҮНЭГҮЙ ЗӨӨЛГӨХ САНААТАЙ, ЗАСАГ 2 САЯ ₮ ӨГЧ БГА ШҮҮ.
Юу нь 2 сая өгдөг,насаараа татвар өгч насаараа хөдөлмөр хийгээд үхэхд нь хүртэл доромжилж
бэ.Та мэтийн хүнд хахуулаар баяжиж намаар цүнх баригчид удирдсаны гай биз дээр... Ийм хүмүүсийг яагаад төрийн ажилд авах ёстой юм..
Мөнгө авсан нь л буруудаж, тэрнээс биш буяны компани нь ута�####�ад �##�бан ёсоор зохих ёсны үйлчилгээгээ л үзүүлдэг байсан бншд. Яарч тэвдсэн үед байх ёстой л маш хэрэгтэй үйлчилгээ гэж бодож бн.
Oilgosongui uilchilgee uzuulsen emchiig buruutgaad baigaa yum uu. Oilgomjtoi bicheech.
Яг тулцсан үед хэцүү ш дээ.Хэн зөөгөөд явж байх юм.Түргэний машин л хэрэг болдог юм билээ ш дээ.
Нүгэл нь нүдээрээ аймаар гарна даа
Юу нь буруу гэж цагаа болохоор шарил зөөх машин олдохгүй тэвддэг ш дээ харин ч буян болж үйлчилгээ үзүүлдэг юм байна болохгүй ноцтой зүйл �##�гаа буруутгах юмаа олж ядах юмаа буруу нь хүний нүдэнд ил байхад шүүж чаддагүй байж хэрэг тохох юмаа олж ядах юмдаа
Энэ ойлгоход тун энгийн асууд�##� шүү дээ.Бидэнд тохиолдож л байсан асууд�##�.Эмч дуудлагаар ирлээ ,бурхан болоочийн нас бар�##�тыг тогтоолоо сандарсан бид нар одоо яах вэ л гэнэ ,эмч утас өгөөд энэ рүү з�##�гаж бүх үйлчилгээгээ авч болно оо л гэж хэлнэ,бид өөр үйлчилгээ ч авч болно,эмч заав�##� энүүгээр үйлчлүүлж гэж хэлээгүй,Тэгээд тэрийг нь сонгосон тохиолдолд буяны байгуулга эмчийг шагнадаг болов уу гэж бодож байна.Тэрнээс биш хэн нэгэнд давуу байд�##� олгож,хясан боогдуулсан зүйл огт гараагүй шүү.Харин төрийн нэр зүүсэн хүмүүсийг хясан боогдуулж авилга авдаг хулгайч нарын дэргэд энэ үйлдэл бол ноцтой биш гэж хэлнэ ,Би бол зүгээр үйлчлүүлж байсан иргэн л бна.Буяны байгуулгууд үнэ нь тодорхой онцын ялгаагүй ийм үед яарч сандарсан бидэнд утасны дугаар өгснөөрөө буруудаж л байна даа.Би хувьдаа үүнийг хэрэг гэж үзэхгүй.
Бурхан буцаагаад байранд нь тавьдаг буяны компаниудаас хаяг худ�##�даж хувьцаа авч баяждаг хогийн гарууд өдөрт 7хоногт сард жилд гээд бодоод үзээрэй хичнээн хүн бурханд буцдаг билээ нэг л өдөр хагарахын байна даа.
Яар�##�тай үед зөв л тусламж байна ш дээ. Буяны байгууллагууд л хоорондоо мууд�##�цаж матаж л дээ
Ёстой арилчихсан дотортой арчаагүй новшнууд юм даа. Хүний үхэл, уй гашуугаар бизнес хийгээд. Хатуу хариуцлага тооц.
Буяны байгууллагыг нь давхар ш�##�гах хэрэгтэй буян компаниас эхлээд