СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛХУУЛЬЭРҮҮЛ МЭНД

Нас барагсдын мэдээллийг "зардаг" гэх С.Ариунболд Т.Бат-Идэрийг ажилд авчээ

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэдгийг бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, эл хэрэгт холбогдон шалгуулж буй 14 хүний дотор Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд болон ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэр нар байгааг баттай эх сурвалж мэдээлсэн. С.Ариунболдын хувьд тус төвд орлогч даргаар ажиллаад 16 жил болж байгаа юм. Тэдний талаар өмнөх нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.

Т.Бат-Идэрийн хувьд С.Ариунболдын маш сайн найз гэх мэдээлэл байгаа бөгөөд эл хэрэгт холбогдон АТГ-т шалгуулах болсноор түүнийг ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргын албан тушаалаас нь чөлөөлжээ.

Тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаж, Шуурхай удирдлагын мэдээллийн төвийн 103 хариуцсан даргаар ажиллаж байсан нь учиртай аж. Учир нь тэрбээр их эмч мэргэжилтэй юм байна. Тиймээс ч авлигын хэрэгт шалгуулж, ажилгүй болсон түүнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд "татаж авчээ". Өөрөөр хэлбэл, Т.Бат-Идэр нь өдгөө Нийслэлийн түргэн тусламжийн төвд эмчээр ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.

-ЦАГДААД ИРСЭН ХҮН НАС БАРСАН ДУУДЛАГЫГ ДАМЖУУЛДАГ БАЙЖЭЭ-

Гэртээ нас барсан иргэдийн дуудлага мэдээлэл зайлшгүй цагдаагийн байгууллагаар дамждаг. Өөрөөр хэлбэл хүн нас барсан тохиолдолд цагдаагийн 102 дугаарт залгаж энэ талаар мэдэгдэж, цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгадаг.

Тэгвэл ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэр нь тэдгээр дуудлагаас хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн  талийгаач нарын гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг нэр бүхий компаниудад өгдөг байсан гэх. Улмаар талийгаач нарын ар гэртэй буяны байгууллагаас холбогдож, утасны дугаарууд руу нь буяны үйлчилгээ үзүүлнэ гэх мессеж илгээх байдлаар холбогдож, цогцсыг эмнэлгүүдийн морг руу хүргэх үйлчилгээ үзүүлж, түүний оронд ар гэрийхнээс нь төлбөр авч, ажилладаг байсан бололтой.

Үүнийхээ төлөө нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэр нарын 14 хүн буяны компаниудаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдоод байгаа нь энэ. Прокурорын байгууллагаас хэрэгт хяналт тавиад, тун удахгүй шүүхийн байгууллага руу шилжүүлэх биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-24 09:17

Бузарын хүүрнүүд бурхан болоочоор хөлжигсөд яаж хоолойгоор нь хоол орно оо

Зочин
Зочин
2022-09-25 17:04
Reply to  Зочин

Гуцаач ээ. Хөлжөөд байх юу байсын. Цагаа тулахаар хүүр зөөх машин олддоггүй л байхгүй юу. Эрэлт хаана байна тэнд зах зээл. Зөв ажиллагаа байна. Мангар сэтгэхүйгээрээ дандаа юмыг харлуулж байхаа боль дуракаа

Admina
Admina
2022-09-24 09:30

Mungu olj baiwal yu ch hiihees butsahgui zavaan har shaarnuud yumdaa.iimerhuu mungunii shunaltai hurgan darga nar ih baigaadaa shalgaj hariutslaga uureh heregtei buzar

Зочин
Зочин
2022-09-24 09:42

iim novshnuudiig shorond hiih heregtei gei

jjj
jjj
2022-09-24 09:57

yaadiin yor ni. Ene yls chn uhsen hun baitugai amid hun zuuh turgenii mashingui bdag shd. Sandarch tevdej bhd tiim gazraas uilchilgeenii sanalireed saihan l yum bn le. Durgui bol avahgui bj bolno shd. Ene humuusiin byryy gej bodohgu bn

Мгл
Мгл
2022-09-24 10:22

Зах зээлийн нийгэм хүмүүсийг мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болгож бх шиг. Соц нийгмийн үед арай ийм байгаагүй дэ. Хүний мөс чанар хүртэл хог болох юм да.

Иргэн
Иргэн
2022-09-24 13:37

Энэ Ариунболд бизнес сэтгэлгээ сайтай хүн бололтой. Бурхан болоочоор хүртэл бизнес хийдэг. Найзууд нь бас адилхан тэрэгний дугуйнууд байгаадаа.

Зочин
Зочин
2022-09-24 15:15

амьдр#### дээр машин тэрэг олдохгүй хэцүү л байдаг шүү би энэ үйлдлийг ноцтой гэж үзэхгүй байна

Зочин
Зочин
2022-09-24 22:38

Эзэнгүй төрийн эмгэнэл гэж. Төрийн байгууллагууд шат шатандаа л мөнгөний төлөө ажиллаж байхад

Зориг
Зориг
2022-09-24 23:52

Яасан ч хүнээ барчихсан , даанч ичгэвтэр , муухай аргаар мөнгө завшигчид вэ!!! Хүний үхлийг авилг#### болгон мөлжигсөд ямар гээч тамд унаж тарчлах болоо!!! Үйл бүхэн үртэй гэдгийг мэдлэг л байлтай. Уншихахс ой гутаж байна!!!!

Зочин
Зочин
2022-09-25 09:18

Буяны ажилыг хувийн компаниудад даатгаснаас болж , хот газарт үхэл , зовлон , бизнес болж ххувирсан. Маш олон хүмүүс энэ мөнгийг нь дийлэхгүйгээс болж , үхсэнээс ч хэцүү зовлонд унаж байгаа. Үүнийг төр нь бараг мэддэггүй байх аа. Монгол хүний зовлон даахын аргагүй болж байна.

Unshigch
Unshigch
2022-09-25 09:23

Yadiin, taliigchiin tald heregtei bval uimeldsen ulsuudad medeelel sanal ireed ajlig n hunguvchluh yum bish uu

Зочин
Зочин
2022-09-25 09:44

ЗАСС, БИТГИЙ СҮРЖИГНЭЭД БАЙ, ХҮҮРЭЭ ХААШ НЬ ХЭНЭЭР ЗӨӨЛГӨХҮҮ ГЭЭД ИЙШ ТИЙШ УТАСДААД, ЛАВЛААД БАЙХ ХЭРЭГҮҮ. ХЭРЭГТЭЙ БОЛООД Л ИЙМ ҮЙЛЧИЛГЭЭ БАЙГААШДЭЭ. ДУРГҮЙЦЭЭД ШҮҮМЖЛЭЭД БАЙГАА НӨХДҮҮД ӨӨРСДӨӨ ХҮҮРЭЭ ҮҮРЭЭД ЯВЦГАА. ҮХСЭН ХҮНЭЭ 103-ААР ҮНЭГҮЙ ЗӨӨЛГӨХ САНААТАЙ, ЗАСАГ 2 САЯ ₮ ӨГЧ БГА ШҮҮ.

Зочин
Зочин
2022-09-26 05:22
Reply to  Зочин

Юу нь 2 сая өгдөг,насаараа татвар өгч насаараа хөдөлмөр хийгээд үхэхд нь хүртэл доромжилж
бэ.Та мэтийн хүнд хахуулаар баяжиж намаар цүнх баригчид удирдсаны гай биз дээр... Ийм хүмүүсийг яагаад төрийн ажилд авах ёстой юм..

Зочин
Зочин
2022-09-25 12:05

Мөнгө авсан нь л буруудаж, тэрнээс биш буяны компани нь ута######ад ####бан ёсоор зохих ёсны үйлчилгээгээ л үзүүлдэг байсан бншд. Яарч тэвдсэн үед байх ёстой л маш хэрэгтэй үйлчилгээ гэж бодож бн.

Zochin
Zochin
2022-09-25 12:47

Oilgosongui uilchilgee uzuulsen emchiig buruutgaad baigaa yum uu. Oilgomjtoi bicheech.

Иргэн
Иргэн
2022-09-25 16:57

Яг тулцсан үед хэцүү ш дээ.Хэн зөөгөөд явж байх юм.Түргэний машин л хэрэг болдог юм билээ ш дээ.

Зочин
Зочин
2022-09-25 22:26

Нүгэл нь нүдээрээ аймаар гарна даа

Иргэн
Иргэн
2022-09-26 06:51

Юу нь буруу гэж цагаа болохоор шарил зөөх машин олдохгүй тэвддэг ш дээ харин ч буян болж үйлчилгээ үзүүлдэг юм байна болохгүй ноцтой зүйл ####гаа буруутгах юмаа олж ядах юмаа буруу нь хүний нүдэнд ил байхад шүүж чаддагүй байж хэрэг тохох юмаа олж ядах юмдаа

зочин
зочин
2022-09-26 07:48

Энэ ойлгоход тун энгийн асууд#### шүү дээ.Бидэнд тохиолдож л байсан асууд####.Эмч дуудлагаар ирлээ ,бурхан болоочийн нас бар####тыг тогтоолоо сандарсан бид нар одоо яах вэ л гэнэ ,эмч утас өгөөд энэ рүү з####гаж бүх үйлчилгээгээ авч болно оо л гэж хэлнэ,бид өөр үйлчилгээ ч авч болно,эмч заав#### энүүгээр үйлчлүүлж гэж хэлээгүй,Тэгээд тэрийг нь сонгосон тохиолдолд буяны байгуулга эмчийг шагнадаг болов уу гэж бодож байна.Тэрнээс биш хэн нэгэнд давуу байд#### олгож,хясан боогдуулсан зүйл огт гараагүй шүү.Харин төрийн нэр зүүсэн хүмүүсийг хясан боогдуулж авилга авдаг хулгайч нарын дэргэд энэ үйлдэл бол ноцтой биш гэж хэлнэ ,Би бол зүгээр үйлчлүүлж байсан иргэн л бна.Буяны байгуулгууд үнэ нь тодорхой онцын ялгаагүй ийм үед яарч сандарсан бидэнд утасны дугаар өгснөөрөө буруудаж л байна даа.Би хувьдаа үүнийг хэрэг гэж үзэхгүй.

Ариунаа
Ариунаа
2022-09-26 07:55

Бурхан буцаагаад байранд нь тавьдаг буяны компаниудаас хаяг худ####даж хувьцаа авч баяждаг хогийн гарууд өдөрт 7хоногт сард жилд гээд бодоод үзээрэй хичнээн хүн бурханд буцдаг билээ нэг л өдөр хагарахын байна даа.

Зочин
Зочин
2022-09-26 10:30

Яар####тай үед зөв л тусламж байна ш дээ. Буяны байгууллагууд л хоорондоо мууд####цаж матаж л дээ

Зочин
Зочин
2022-09-26 16:20

Ёстой арилчихсан дотортой арчаагүй новшнууд юм даа. Хүний үхэл, уй гашуугаар бизнес хийгээд. Хатуу хариуцлага тооц.

Уншигч
Уншигч
2022-09-26 17:56

Буяны байгууллагыг нь давхар ш####гах хэрэгтэй буян компаниас эхлээд

Холбоотой мэдээ

Back to top button
24
0
Would love your thoughts, please comment.x
()
x