УРЛАГ

Олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн бүтээл

2022 он гарснаас хойш Монгол кино уран бүтээлүүд олон улсын А зэрэглэлийн кино наадмуудад шалгарч, шагнал хүртэх жим үргэлжилсээр байна.

Номадиа Пикчерс болон продюсер Т.Номуунзул, Найруулагч Ж.Сэнгэдорж нарын бүтээл болох “Худалдагч Охин” /The Sales Girl/ уран сайхны кино нь:

  • “Осакагийн азийн кино наадам”-аас “Шилдэг эмэгтэй гол дүр”
  • “Нью Йоркын азийн кино наадам”-аас “Шилдэг кино”

Франц улсын “Аврора Фильм” компани, Монгол улсын “Гуру Медиа” компанийн продюсер Ц.Ариунаа, найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Есдүгээр сарын цас” /Snow in September/ богино хэмжээний кино нь:

  • Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулагдсан 79 дэх удаагийн “Венецийн Олон улсын кино наадам”-аас “Шилдэг богино хэмжээний кино” 

Найруулагч Д.Баттөмөрийн “ТРИО” уран сайхны кино нь:

  • “Тайландын олон улсын кино наадам”-аас “Шилдэг олон улсын кино”
  • “Palm Springs International Down Syndrome Film Festival-2022”-оос “Шилдэг зураглаач”

TeamHero, Three Flames Pictures-ийн хамтын бүтээл, Найруулагч Б.Баатарын “Этгээд” уран сайхны кино нь:

  • 29 дэх удаагийн “Олдегбургийн олон улсын кино наадам”-аас “Хамгийн өвөрмөц, Зоримог кино” төрөлд өрсөлдөн цомын эзэн боллоо.

Эдгээр бүтээлүүдээс харахад Монгол уран бүтээлчид жилээс жилд түвшин ахиж Олон улсын кино наадмуудад өрсөлдөхүйц кино хийж байгаа ба олон улсын уран бүтээлчидтэй ур чадварын түвшинд ижил түвшинд явж байна хэмээн дүгнэж болохоор байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button