Нийгмийн

Тодруулга: “Оросууд гэмт хэрэгт холбогдсон нэг л тохиолдол байгаа”

ОХУ-аас манай улсад ирсэн иргэдтэй холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй юм.

Тодруулбал орой үдшийн цагаар гадуур явж буй эмэгтэйчүүдийг хоргоох, биеэ үнэлэгч сураглах гэх мэт олон асуудлууд үүсээд байна. Мөн үүнээс гадна нэг иргэн охиныг нь мөрлөж уйлуулсанд бухимдсан аав ч гэсэн цахим хуудастаа бухимдлаа илэрхийлсэн.

Тэгвэл энэ ОХУ-ын иргэд гэмт хэрэгт холбогдсон дуудлага мэдээлэл хэд ирсэн талаар ЦЕГ-аас тодруулахад “ОХУ-ын нэг иргэн гэмт хэрэг үйлдсэн. Одоогоор нэмж гэмт хэрэгт холбогдсон дуудлага мэдээлэл ирээгүй байна” гэв.

Эргэн сануулахад, Есдүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ОХУ-ын гурван иргэн архидан согтууран танхайрч, улмаар иргэн Г-гийн толгойг олон удаа алхаар цохиж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. Зодуулсан хохирогч ухаан орохгүй байсаар орой нас барсан. Одоогоор ОХУ-ын иргэн "Д"-г хорих 461 дүгээр ангид хориод байгаа бөгөөд хэрэгт холбоотой Монголын иргэдээс мэдүүлэг авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-03 23:53

дүрвэгсэд нэмэгдэхэд гэмт хэрэг зөрчил мэдээж нэмэгдэнэ

Холбоотой мэдээ

Back to top button