ШШГЕГ-ын 441 дүгээр хорих ангийн удирдлагууд албан тушаалаа урвуулан ашиглажээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 135 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, дөрвөн гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 740 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, гурван хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 711 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн таван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн холбогдох албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласны улмаас бусдын эрх ашигт хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨӨ ЯАНАА МАНАЙ ЭХНЭР ШӨНӨЖИНГӨӨ АЛГА БОЛООД ӨГЛӨӨГҮҮР ИРЭХДЭЭ НАДАД ШУУД БЭЛНЭЭР 300 К ӨГӨӨД МИНИЙ ХАЙР ӨНӨӨДӨР САЙХАН ШОУД ХҮҮХЭНД ГЭЛЭЭ ЭНЭ АВИЛГА МӨН ҮҮ? БИ ХААНА ХАНДАХ ВЭ? ЗА ГЭЖ ГАРААД ЭРГЭЭД ОРООД ИРТЭЛ АЛАА ДОТООЖОО УГААГААД НАМАЙГ АНЗААРАХГҮЙ НӨГӨӨДӨХӨД МӨНГӨ ӨГСӨН БАЯРЛААД ГАРААД ГҮЙЛЭЭ ГЭЭД БАЙНА БИ ЯАХ ВЭ? БЫСДАГ НАМ ЦОХИЧОХ УУ? АТГ д ӨРГӨДӨЛ ӨГВӨЛ ЯМАР ВЭ? АВИЛГЫН ХЭРГЭЭР ХОРИОД ӨГВӨЛ САЙН БАЙНА