НИЙГЭМ

Хамгийн шүүслэг, зөөлөн үхрийн мах хаана байна вэ

Японы Wagyu үхрийн махан стейк – Дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн үхрийн мах
гэж тооцогддог.

Wagyu юугаараа дэлхийн хамгийн эрэлттэй үхрийн мах болсон бэ? Wagyu үхрийн
махны булчинд агуулагдах өөх нь харагдахуйц давхаргаар алагласан байдаг. Үүнийг
гантиг ихтэй гэж нэрлэх бөгөөд энэ нь булчинд агуулагддаг өөх тос юм. Үхрийн өвөрмөц генетик, wagyu –ийн тариалангийн үйл явцын улмаас wagyu мах нь энгийн үхрийн махнаас илүү их өөх тосны хүчлийг агуулдаг тул илүү амттай, зөөлөн, шүүслэг байдаг.

Зөв өөх тос (бага хэмжээгээр) нь эрүүл хооллолтод тустай бөгөөд зайлшгүй
шаардлагатай байдаг ба wagyu үхрийн мах нь бусад үхрийн махнаас илүү моно
ханаагүй өөх тос болон омега-3 ба омега-6 тосны хүчлүүдийн илүү хувийг агуулдаг.
Энэхүү зөөлөн тос нь хайлахдаа удаан гайхалтай бүтэцтэй төдийгүй энэ нь амтыг нь
хадгалж арааны шүлс асгарам шүүслэг, чийглэг, зөөлөн амтагддаг.

Та  Сүхбаатарын талбайн зүүн талын Галлериа Улаанбаатар төвийн 2 давхарт байрлах “Нагоми Теппаняки” ресторанаас Wagyu стейкний онцгой сайхан амтыг мэдрээрэй.

FB: Nagomi Restaurant | Facebook

Цагийн хуваарь: Өдөр бүр 11:30-22:00

Утас: 7000-5045

Hanwoo үхрийн мах - Дэлхийн хамгийн ховор, үнэтэй махны нэг Hanwoo үхрийн мах гэж юу вэ?

Hanwoo гэгддэг энэ үхрийн мах нь Солонгос хоолны хамгийн үнэ цэнтэй бүтээгдэхүүний нэг бөгөөд цагаан сар эсвэл Чусок (Солонгосын Талархлын баяр)-ын үеэр баярын оройн зоог барих эсвэл хүндэт зочиддоо тансаг бэлэг болгон өгдөг.

Өмнөд Солонгосын хөдөө нутгийн бэлчээрт тэжээгддэг Hanwoo үхэр нь өндөр гантиг
буюу булчинд агуулагдах өөх нь харагдахуйц давхаргаар алагласан, зажлууртай, бага
зэрэг чихэрлэг амттайгаараа алдартай бөгөөд энэ нь органик олон төрлийн үр тариа болон өвс тэжээлээр тэжээгдсэний үр дүн юм.

Hanwoo-г амтлах боломж олдсон хүмүүсийн олонх нь үүнийг Японы Wagyu -аас
дутахааргүй сайн гэж хэлсэн. Солонгос үхэр бүрд онцгой анхаарал хандуулан тэжээдэг. Үхэр бүр өөрийн цахим үнэмлэхтэй бөгөөд тухайн малын арчилгаа, авсан тариа, эмчилгээний түүхийг нарийвчлан тодорхойлсон улсын мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг.

  • ХУД, Хаан Банк Тауэрын 1 давхарт шинээр нээгдээд удаагүй байгаа @jangsusteakhouse ресторанаас энэхүү Hanwoo стейкийг амтлаарай.

Монгол малын шимтэй, зөөлөн, шүүслэг  - Monbeef үхрийн мах

Дэлхийн хамгийн үнэтэй Wagyu, Hanwoo зэрэг махнаас ялгаагүй, яг адилхан чанар
стандартын дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын үхрийн фермд бэлтгэгддэг Monbeef
монгол үхрийн мах нь зөөлөн, шүүслэг төдийгүй шим тэжээлээр баялаг юм. Wagyu-тай адил шүүрхий шарж болгоход зориулагдсан технологи, Hanwoo тай адил органик үр тариагаар хооллохын зэрэгцээ, Монгол орны үржил шимт хөрсөнд ургасан уураг, эрдэс бодисоор баялаг өвс, тэжээлийг тусгай жорын дагуу бэлтгэн тэжээснээр махыг илүү шим тэжээллэг, амттай болгодог.

Мөн гарал үүсэл нь тодорхой малыг малчдаас худалдан авч, малын эмчийн хяналтад
100 хоногийн хугацаанд тэжээдэг ба үхрийн хөдөлгөөнийг хязгаарлаж шимт чанар
өндөртэй тэжээл болон тогтмол бүлээн усаар тэжээснээр өвс тэжээл хайж энерги
зарцуулах шаардлагагүй байдаг. Ингэснээр махны ширхэг томрохгүй, биеийн шингэнээ алдахгүй илүү зөөлөн, шүүслэг мөртлөө өөх мах нь алагласан амтлаг махтай болдог байна.

Дэлхийн хамгийн эрэлттэй, дээд зэрэглэлийн үхрийн махтай эн зэрэгцэхүйц монгол
үхрийн махыг дотооддоо бэлтгэн нийлүүлэх, хөдөө аж ахуйн кластерын цогц системийг бүрдүүлж инновацад суурилсан үхрийн эрчимжсэн аж ахуйг жишиг болгон үлгэрлэн хөгжүүлж байна.

Та Сүхбаатарын талбайн зүүн талын Галлериа Улаанбаатар төвийн 2 давхарт
шинээр нээгдээд удаагүй байгаа “MG Grill” ресторанаас Monbeef стейкний зөөлөн,
шүүслэг сайхан амтыг мэдрээрэй.

FB: MG - Mongolian Grill | Facebook
Цагийн хуваарь: Өдөр бүр 11:30-00:00
Утас: 7505-5551

Мөн Monbeef махыг хүнсэндээ ашиглахаар өөрт ойр байрлах зах, сүлжээ дэлгүүрийн махны тасгаас худалдан аваарай.

Онлайн: www.Monbeef.mn вебсайт эсвэл @ТокТок апп, хүргэлтийн утас 7533-2222 ашиглан хүргүүлэн аваарай.

#шүүслэг #зөөлөн #үхрийн #мах #шимтэй #wagyu #hanwoo #monbeef

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 20:11

Стейкны үхрийг хөдөлгөөн маш бага хийхээр хашаанд хашиж өөх нь махандаа цацагдсан байд##тай болохоор нүүрс ус уураг шүүслэг гэх мэт тэжээлээр тодорхой үечлэлтэй тэжээдэг.Манай орны үхэр өвсөө өөрөө олж идэх гэж бэлчихдээ маш их хөдөлгөөн хийснээс биеийн булчингууд хөгждөг учир өөхний тогтоц зөвхөн гадна давхрагадаа хуримтлагддаг.Тэр хуримтлагдсан өөх нь голдуу ханасан тосны хүчилтэй хатуу царцамтгай байдаг.Ийм өөх тос нь тухайн м##ын өвөл хаврыг давах энергийн эх үүсвэр болдог.харин хүн идэхэд зориулагдаагүй.Гэсэн ч манайхан тарган идэш гэж өвөлжингөө өөх идэж зүрх нь өвдсөн цус нь өтгөрсөн цөс нойр булчирхай өвдөж хаврыг угтдаг.Харин тохируулж хэрэглээд ажил хөдөлмөр тамираар хичээллэж хийж идсэн өөхөө шатааж чадв## гайгүй л байх даа.Хөдөөгийн м##чдын з##уу үе ирээдүйд стейкны монгол үхэр тэжээх биз дээ.300 үхэртэй м##чин айл 10хан үнээ саачихаад үлдсэний нь эхлээр явуулаад байхаар яах ч билээ дээ.Ядахдаа 30 үнээ саачих байр бариад цахилгаан са##туур хэрэглэвэл сүүний хангамж нэмэгдэх л байх.

Зочин
Зочин
2022-10-06 20:13

АВСТРАЛИ МАХ КГ НЬ 500 хан доллор гэсэн шүү...

Зочин
Зочин
2022-10-06 22:42

Эмээлтэй байгаа байх одоо хятадын хил хүрээд буцаж ирж гаа гэсэн

Зочин
Зочин
2022-10-07 10:41

Баруунд тухайлб## Чехд үхрийн гол мах үнэтэй юм билээ.

Зочин
Зочин
2022-10-07 10:41

Sansar n mah nogoonii delguur sain ezen ni mah sain tanidag baih.

Зочин
Зочин
2022-10-07 10:42

Солонгосоос одоо ИРЖ байгаа гэсэн шүү кг 1 хэн сая гэнэлээ..

Дэмбэрэл
Дэмбэрэл
2022-10-07 10:43

Суурин дулаан Улс Зүйрлэх юм байхгүй Манайх Тэс Өөр Манайх М##ын мах Илүү амттай шүү дээ Харийнхан Хашаад л Тэжээнэ Бэлчээрийн гэх Ойлголт Байхгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button