УРЛАГ
Д.Дамдинжав Айовагийн их сургуулийн олон улсын утга зохиолын хөтөлбөрт хамрагдана

Зохиолч, яруу найрагч Д.Дамдинжав АНУ-ын Айовагийн их сургуулийн олон улсын утга зохиолын хөтөлбөрт оролцох урилга авчээ. Урилгыг АНУ-ын Элчин сайдын яамнаас түүнд хүлээлгэн өгсөн байна.
Энэхүү хөтөлбөрт 30 гаруй орны зохиолчид оролцдог. Манай улсаас зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, Л.Дашням, Л.Өлзийтөгс, Б.Баясгалан нар тус хөтөлбөрийг дүүргэж байсан юм.
Ийнхүү Д.Дамдинжавын хувьд Монголоос тус хөтөлбөрт оролцож буй тав дахь уран бүтээлч болох нь ээ.
Д.Дамдинжав нь “Гол тоглогч I, II, III”, “Суут нууц” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиолч. 2020 онд “Гол тоглогч II, III” номоороо Монголын утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмаас шагнал хүртсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.