НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

"Электрон тамхины улмаас уушги цоорсон гэх үг миний биш сурвалжлагчийн үг"

Өчигдөр /2022.10.04/ "Электрон тамхинаас шалтгаалж уушги нь цоорсон өсвөр насныхны тоо нэмэгджээ" гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ төрлийн авчтөн ХӨСҮТ-д олноор ирж байгаа гэх мэдээлэл байв.

Тухай мэдээлэлд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн их эмч Б.Батмөнх "Электрон тамхины хатгаа үүсэх тохиолдол гарч байна. Хоёр гурван жилийн өмнө энэ онош гарч байгаагүй" хэмээн ярьсан байдаг.

Улмаар бид эл мэдээллийг нягтлан худал болохыг хүргэсэн билээ. ХӨСҮТ-ийнхөн ч "Уушги цоорсон нэг ч тохиолдол бүртгэгдээгүй" гэдгийг баталсан.

Улмаар өнөөдөр /2022.10.05/ Сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн их эмч Б.Батмөнх өөрөө хэвлэлд энэ талаар залруулга бүхий тодруулга дахин өгсөн байгаа юм. Тэрбээр "Уушги нь цоорсон сурагчид хүүхдүүд ХӨСҮТ-д ирж байна гэсэн мэдээлэл сурвалжлагчийн өөрийнх нь хэлсэн үг болохоос миний хэлсэн үг биш. Тамхинаас үүдэлтэйгээр уушги цоорч ирсэн тохиолдол Монголд байхгүй" хэмээсэн байна.

Тэгэхээр эмч хэлсэнээсээ булзав уу, эмчийн хэлснийг гуйвуулж олон нийтэд илт худал мэдээлэл тараав уу. Ямартай ч нийгэм энэ асуудлаар талцаж маргаад намжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-05 18:21

Хуцаач сэтгүүлчээ. Сэтгүүлч нэртэй монголоор ч зөв бичиж чадахгүй юмнууд ярилцлага нэртэй өөрөө ч ойлгохгүй юм авчаад худлаа нэмж хачирлаад нийтэлдэг чинь үнэн биздээ. П. Урнаа чи ч гэсэн тэд нарын нэг нь...

Tэнэгээрээ сурвалжлагчид л алдана !!!!!!!!!
Tэнэгээрээ сурвалжлагчид л алдана !!!!!!!!!
2022-10-05 18:43

Ерөнхий мэдлэг муу ч хүн сурв�##�жлагадаа бэлдээд суд�##�ж болно.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-10-05 19:11

Электрон тамхийг 1976- 78 оны үед эрүүл мэндэд маш муу гээд хорьж байсан шүү.

Холбоотой мэдээ

Back to top button