СПОРТ

ДАШТ: Б.Хорлоодой дэлхийн чансааг тэргүүлэгч Река Пуппыг ялж шөвгийн 16-д шалгарлаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах "Ташкент-2022" тэмцээн хоёр дах өдрөө үргэлжилж буй. Өнөөдөр манай улсын гурван тамирчин барилдах хуваарьтай.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Бишрэлтийн Хорлоодой дэлхийн чансааг тэргүүлэгч Унгарын Река Пупптай эхний даваанд оноолт таарч барилдааны сүүлд торгуулиар цэвэр яллаа. Хорлоодой дараагийн барилдаандаа Португалийн Жоана Диого, Узбекистаны Сита Кадамбоева нарын ялсан жүдочтой барилдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button