Нийгмийн

Нийслэлийн 23-р сургууль сурагчдадаа зориулж үнэгүй суурин утас байршуулжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль сурагчдадаа зориулж суурин утас байршуулжээ. Энэхүү утсаар сурагчид бүх үүрэн телефоны дугаар руу буюу сүлжээ харгалзахгүй үнэ төлбөргүй ярих боломжтой юм.

Ингэснээр хүүхдүүд асран хамгаалагчдаа байршлаа мэдээлэх, хэрэгтэй үедээ холбогдох давуу байдлыг бий болгож өгсөн байна. Мөн асран хамгаалагч заавал хүүхдэдээ сургууль руу нь утас өгч явуулах шаардлагагүй, хүүхдүүд ч ухаалаг утасны зохисгүй хэрэглээнээс ангид байх сайн тал ажиглагдаж эхэлсэн аж. Цаашлаад бага насны хүүхэд утсаа гээгдүүлэх, мартаж өөр газарт орхих тохиолдол их гардаг учир энэ тал дээр ч сайн шийдэл болж өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-10 10:30

Huurhun ym be???

Зочин
Зочин
2022-10-10 10:30

Санаачлагатай сайн сургууль бна

Зочин
Зочин
2022-10-10 10:32

Сэтгэсэн бна шүү

Зочин
Зочин
2022-10-10 10:38

Бүх сургуульд байршуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-10-10 10:54

Маш Зөв санаачлага.

Зочин
Зочин
2022-10-10 10:54

Мундаг

Зочин
Зочин
2022-10-10 10:54

Ymar mundag ym be

Холбоотой мэдээ

Back to top button