Top StoriesСурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Оюу толгойн хэлэлцээний ард таг чиг болж, TRQ зарагдахад үл дуугарах нь ЗГ “Рио Тинто”-той тохирсных уу

Оюу толгойн хэлэлцээ урт хугацаанд үргэлжилж, Засгийн газар “Рио Тинто” групптэй томоохон агуулгууд дээр тохирсон. Хөрөнгө оруулагч талаас хэлэлцээнд хэд хэдэн удаа “Бидний санал эцсийнх” гэсэн байр суурь илэрхийлсэн ч эцэстээ:

  • Дубайн гэрээг цуцлах
  • Далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэгдсэн зардлыг хөрөнгө оруулагч тал өөрөө хариуцах
  • “Оюу толгой” ХХК-ийн 34 хувьд буюу Засгийн газарт ноогдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэх
  • Оюу толгойн эрчим хүчийг Тавантолгойн цахилгаан станцаас татах зэрэг заалтуудын хүрээнд хэлэлцээ хийж чадсан.

Эдгээр нь Засгийн газарт ашигтай, “Рио Тинто”-г буулт хийлгэсэн дүр зураг бүхий томоохон үйл явдал болсон гэж харагддаг.

Тэгвэл, хэлэлцээ дууссанаас тун удалгүй “Рио Тинто” групп нь “Туркоиз Хилл Ресурсес” компанийг 100 хувь эзэмших хэлцэл хийж эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 1-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Туркоиз Хилл Ресурс” зарагдах эсэх нь шийдэгдэнэ. Гэвчиг энэ талаар Засгийн газар ямар нэг байр суурь илэрхийлэхгүй, харин “Рио Тинто” групптэй хэд хэдэн чиглэлд хамтарч ажиллах шинэ хэлцэл хийж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Нэг. “Туркоиз Хилл Ресурс” зарагдах нь ямар үр дагавар авчрах вэ

Юуны өмнө тайлбарлахад, “Туркоиз Хилл Ресурс” буюу TRQ компани нь Оюу толгой төсөлд чухал үүрэгтэй. Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй энэ компани “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг, хөрөнгө оруулагч нь. Turquoise Hill гэдэг нь оюу толгой гэсэн утгатай үг.

Харин TRQ-ийн нийт хувьцааны 51 хувийг “Рио Тинто” групп эзэмшдэг, энэ замаар Оюу толгой төслийн үндсэн хөрөнгө оруулагчийн статусаар менежмент хийдэг, хяналт тавьдаг.

Тэгвэл, өдгөө өрнөж буй процессын дагуу “Рио Тинто” групп эзэмшдэггүй 49 хувийн хувьцаагаа худалдаж авах гэж буй. Хэрэв ингэвэл дээр дурдсанчлан TRQ нь 100 хувь “Рио Тинто”-гийнх болно. Улмаар Оюу толгой төсөлд TRQ байхаа больж, зөвхөн “Рио Тинто” ба Засгийн газар гэсэн хоёр оролцогч тал үлдэх юм.

Оюу толгойн хэлэлцээ үргэлжилж байх үес TRQ-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдэгдэл, байр суурь ихээхэн нөлөө үзүүлж байсан. “Pentwater Capital Management” зэрэг хувьцаа эзэмшигчид нь далд уурхайн зардал хэтэрсэн шалтгааныг менежментийн алдаа гэж үзсэн. Иймд асуудлыг “Рио Тинто”-гийн буруу гэж үзэн, Абритрын шүүхэд ч өгсөн юм. Эцэстээ “Рио Тинто”-той тохиролцсон.

Энэ нь төслийн үйл явц, менежментэд TRQ-ийн хувьцаа эзэмшигчид хөндлөнгийн хяналт тавьдаг гэсэн үг. Харин 100 хувь “Рио Тинто”-гийнх болбол зөвхөн Засгийн газар л төслийн үр өгөөжтэй үйл ажиллагааг хянах болох юм.

Хоёр. Процесс хэрхэн өрнөж байгаа вэ

Анх “Рио Тинто” групп TRQ-ийн үлдэгдэл бүх хувьцааг худалдан авах саналаа 2.7 тэрбум ам.доллараар үнэлсэн. Харин үүнийг жижиг хувьцаа эзэмшигчид нь хэт доогуур, төслийн ирээдүйн үр өгөөжийг дутуу тооцсон гэж үнэлээд татгалзсан хариу өгсөн юм.

Үүндээ саналыг лавшруулах судалж үзэх үүрэг бүхий Тусгай хороог байгуулж, “BMO Capital Markets” компаниас зөвлөх үйлчилгээ авсан. Улмаар татгалзсан. Үүний хариуд “Рио Тинто” саналаа 3.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн юм. Энэ үеэрээ “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Санал эцсийнх, дүнг дахин өсгөхгүй. Хангалттай хэмжээний санал гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

Харин энэ процессын дараа хоёр үзүүртэй мэдээ түгснийг тодруулбал:

  • “Ройтерс” агентлаг TRQ талаас шинэ саналыг хүлээн авлаа, одоо гэрээ зурагдаж, төлбөр шилжих л үлдлээ гэж мэдээлсэн
  • Харин TRQ-ийн жижиг хувьцаа эзэмшигчид саналыг дахин доогуур үнэлсэн нь нийтлэгдсэн юм.

Бүр тодруулбал TRQ-ийн хувьцаа эзэмшигч “Pentwater Funds”-ээс “Бидэнд санал болгосон дүн ирэх 10 жилд босгохоор тооцсон мөнгөн урсгалын багахан л хэсэг. 2030 он хүртэл 10.5 тэрбум ам.доллараас ч илүүг төслийн хүрээнд босгож чадна” хэмээн мэдэгдсэн.

Ингэснээр эцэстээ тодорхой болсон зүйл нь:

  • Саналыг хүлээж авах эсэхийг арваннэгдүгээр сарын 1-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ
  • Үүний өмнө “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital” компаниуд "Institutional Shareholder Services"-ийг лоббидохоор /саналыг эс хүлээж авах чиглэлд/ ажиллаж эхэлсэн Тус групп нь хөрөнгө оруулагчдын өмнөөс шинжилгээ хийж, шийдвэр гаргахад нь нөлөөлдөг онцлогтой.
  • Канадын Дээд шүүхээс TRQ-ийн хувьцааг худалдан авах урьдчилсан захиалгын зөвшөөрлийг “Рио Тинто” группт олгосон.

Уур амьсгалын хувьд хэлцэл хийгдэх магадлал өндөр байгаа юм.

Гурав. Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ

Засгийн газар өрнөж буй эл процесст ямар ч байр суурь илэрхийлээгүй байгаа.

Харин ч “Рио Тинто” групптэй тодорхой нийгмийн нөлөөлөлт төслүүдэд хамтран ажиллахаар болоод байна.

Эхлээд БОАЖЯ-наас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэлцэл хийв. “Рио Тинто” 7.4 тэрбум ам.доллараар мод тарихаар болсон. Энэ бол Ерөнхийлөгчийн санаачилгыг ихээхэн дүнгээр дэмжсэн том агуулга. Дараа нь Нийслэлийн ЗДТГ-тай хамтран Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүр дэх 10 га газрыг сэргээн тохижуулахаар болж, гэрээ хэлцлээ хийв.

“Туркоиз Хилл Ресурсес” нь 100 хувь “Рио Тинто”-гийнх болох үйл явц өрнөж байхад “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг, үүний дээр өөрсдийн газар нутаг дахь байгалийн баялгийг ашиглуулах мөртлөө байр суурь илэрхийлэхгүй, том төслүүдэд хамтарч ажиллах хэлцэл хийж байгаа нь анхаарал татна.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Оюу толгой төслийн хүрээнд үеийн Засгийн газрын хүрээгүй амжилтад Л.Оюун-Эрдэнийн танхим хүрч, хэлцэл хийж чадсан. Гэвчиг сэдэв хэлцэл хийгдсэний дараа мартагдсан гэхэд болно. Яг одоо хэлцлийн агуулгууд ажил хэрэг болж эхэлсэн үү. Жишээлбэл Дубайн гэрээ хэзээ бүрэн цуцлагдаж, мөрдөх шаардлагагүй болов. Өр тэглэгдэж, хэзээнээс Засгийн газар төлөх үүрэг хүлээхээ болив зэрэг нь анхаарал татсан сэдэв хэвээр. Мөртлөө TRQ бүрэн зарагдах нь “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэгийн хувьд Засгийн газарт чухал асуудал ч мөн л тоосонгүй. Иймд өдгөө “Рио Тинто”-той төслүүд дээр хамтран ажиллаж, ийм чиглэлд хөрөнгө оруулалт татаж эхэлсэн нь хэлцлийн дараа хөшигний ард “аманд нь орсон” уу гэдэг хардлага төрүүлэх болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 11, 2022 09:13

Риогийнхны хөнгөлсөн мэтээр харуулж байгаа "өр" нь дансны аргаар тавьсан, байхгүй өр л дөө. Орос хэлэнд "нохойг хаана булсан бэ?" (Где собака зарыта?) гэдэг хэллэг байдаг. Нууц з�##�ь нь юунд байгааг хэлж байгаа нь тэр. Рио Тинтогийнхан 5 сан�##�ынхаа ард хаагуур ямар "нохой булсныг" таашгүй. 2-3 удаагийн өөрчлөлт болгоноор хожмын хөзөр болгох гэж хаана нохой булаад яваад байсныхаа нэг нохойг сайн дураар бидэнд "өргөн барьлаа". Тооцоогоороо бол Оюутолгой шиг амар хялбар олборлодог, хямд өртөгтэй, авилгач "зөөлөн" засагтай ийм зүв зүгээр хэвтэж байдаг орд Монгол, Зимбавве 2-оос өөр хаана ч байхгүй. Одоо үлдсэн 2-3, магадгүй 10 нохойг л олох үлдлээ.
Жишээлбэл, нэгдүгээрт, $4.1 тэрбумын анхны хөрөнгө оруул�##�т $14.6 тэрбум болж өссөн. Хоердугаарт, гүйлгээ нь Монголын банкаар дамждаггүй болохоор тэд санааны зоргоор тархи угааж чадна. Хөрөнгө оруул�##�тыг нь нягт�##�ж үзвэл дансны аргаар нэмсэн нь дороо илэрнэ. Үүнийгээ л нуун д�##�длах гэж 5 сан�##�аар биднийг хошгируулж байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Гуравдугаарт, монголчууд өөртөө эзэн болж чаддаггүй, хэдхэн намын хэдхэн хүнийг тахин шүтдэг, дээр нь шашин бас шүтдэг, мөнгийг ганц сул төгрөг ороод ирсэн ч Бурханы хишиг гэж боддог, уудам газрыг ганцаараа эзэгнэнхэн төрсөн онцгой гавъяаны шан, Чингисийн үр садын оюуны царын үр дүн гэдэг, ирээдүйгээ боддоггүй, авгай хүүхдээ хүний нутагт боолчлуулж газар нутгаа зарж амьдардаг гэдгийг тэд маш сайн мэдэж байгаа. Булаастай нохойн дээр л гишгэж болдоггүй юм шүү.
Тэгээд ч яг нөгөө монголчуудын ах дүүдээ хариулуулсан тавиул м�##� л хамгийн түрүүнд цас зуданд өртөж, чононд хүртэл "өөрөө гүйж очоод" түрүүлж баригддаг шиг л юм болдогийг мэддэг хирнээ харийн нэг луйварчинд баялагаа даатгадаг мөн ч сонин улс шүү бид ...
Гол нь баялагийн эзний араншин бөгөөд үг, үйлдэл мэддэг хэрэг л дээ.

Зочин
Зочин
10 сар 11, 2022 09:28

Олон жил завхарсан гэрээ засагдсанд туйлаас их баяртай байна Энэ бол төрийн түшээ та бүгдийн санаа бодол нэг т�##�даа багтаж зорилго нэг байгаагийн илэрэл гэж бодож байнаа Ийм муу гэрээ хийсэн хийхийг оролдсон Улс эх орноо худ�##�дсан хулгайлсан бүх хүмүүсд хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
Зочин
10 сар 11, 2022 09:29

Хэлцэл хийгээд батлагдаад ч ажил болж явагдахаа байжээ яагаад ингэж хөсөр хаяж байгаа юм бол

Холбоотой мэдээ

Back to top button