Венийн конвенц: ОХУ-ын автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, I эгнээгээр зорчино

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн “хэсэгчилсэн” дайчилгаа зарласнаас хойш буюу энэ сарын 21-нээс хойш /2022.IX.21/ тус улсын иргэд Монгол Улсад орж ирэх нь эрс нэмэгдсэн билээ.
Улмаар "Хойд хөршөөс автомашинтайгаа орж ирж буй иргэд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчихөөс гадна түгжрэлд нөлөөлж байна" гэх шүүмжлэл тасралтгүй гарсан.
Хамгийн сүүлд албаныхны өгсөн мэдээллээр 5000 гаруй автомашин орж ирсэн гэх тоо бий.
Тэгвэл ОХУ-ын тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтад үйлчлэхгүй.
Учир нь: 1968 оны замын хөдөлгөөний тухай Венийн конвенц гэж бий. Үүнийг НҮБ-аас баталсан. Энэ конвенцод манай улс 1997 онд нэгдэн орсон билээ. Өөрийн хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гэсэн үг. Энэ конвенцийн дагуу Монголын нутаг дэвсгэрт янз бүрийн дугаарын хязгаарлалт тогтоох, нэгдүгээр эгнээгээр зорчиход хязгаарлалт хийж болохгүй гэх үүрэг хүлээсэн байдаг аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадны юм болгоны өмнө гөлөлздөг,бөхөлздөг соц-н үеийн зуршлаасаа салаач ээ,наад оросуудаа битгий давраагаач,бүдүүлэг ,нударгаар асуудлыг шийддэг орчиноос ирсэн дуракууд улам л даврана
Ямар сонин юм бэ ? Иргэд нь дарлагдаад гадаад хүн чөлөөтэй явж болно гэсэн ямар сонин конвенц?
Тэгвэл наад конвенцоо зөрчөөд дугаарын хязгаарлалт, 1-р эгнээгээр явахыг хориглоод байгаа юм байна. үтэр түргэн зогсоогооч !
НҮБ-ын баталсан олон улсын конвенцийг зөрчин дугаарын хязгаарлалт, 1-р эгнээгээр зөвхөн нийтийн явах гэх мэт асуудлаа болиочээ. Ингэж олон улсын хууль зөрчиж байхынхаа охонд нийслэлээ нүүлгэх шийдвэр гаргаачээ.
Энэ конвенцийн дагуу Монголын нутаг дэвсгэрт янз бүрийн дугаарын хязгаарлалт тогтоох, нэгдүгээр эгнээгээр зорчиход хязгаарлалт хийж болохгүй гэх үүрэг хүлээсэн
Монголын иргэн бол ямарч эрх эдлэхгүй