Нийгмийн

НҮБ-ын Хүн амын сангаас жирэмсэн, хөхүүл эхчүүдийг "Ковид-19"-ийн вакцинд хамрагдахыг зөвлөж байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ, 2020) коронавируст халдварыг SARS-CoV-2 вирусээр үүсгэгдсэн КОВИД-19 цар тахал гэж заралснаас хойш 2 жилийн хугацаанд Монгол улсад нийт батлагдсан халдварын тоо 916 мянга гаруй, нас баралт 2,106 орчим (ДЭМБ, 2022) байна. КОВИД-19 цар тахал нь жирэмсэн үеийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжид сөргөөр нөлөөлж, эх ноцтой хүндрэх, эндэх шалтгаан болж байна.

Монгол Улсад хүн амын дархлаажуулалтын хамрагдалт зорилтот бүлгийнхний дунд 90%-д хүрч, халдварын тархалт буурч байгаа хэдий ч жирэмсэн болон төрсөн эхчүүдийн дархлаажуулалт хангалттай түвшинд хүрээгүй байна. Иймд жирэмсэн болон төрсөн эхчүүдийн КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг НҮБ-ын Хүн амын сангаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-11 11:18

БИТГИЙ ХИЙЛГЭЭРЭЙ ЭДЭЭ БОЛОХГҮЙ ШҮҮ НЯЛХ ҮРСИЙГ НЬ ГЭДСЭНД ХОРЛОХООР ШИЙДЛЭЭ БҮҮ ХИЙЛГЭЭРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button