Нийгмийн
Сумын төвд таваас дээш жил ажилласан аврагчдыг 7.3 тэрбум төгрөгөөр урамшуулна

2023 оны улсын төсөвт сумын төвд тасралтгүй 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын албан хаагчдад мөнгөн урамшуулал хэлбэрээр олгох 7.3 тэрбум төгрөгийг тусгасан байна.
Мөн аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 болон түүнээс дээш ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно гэж заасны дагуу шаардагдах 7.7 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байна.
Б БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.